Эрхэм зорилго, алсын хараа
- Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, судалгаа шинжилгээний чанарыг сайжруулах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон үндэсний түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монголын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.
- Газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгааны төв болох, Монгол орны байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжилд газарзүйн мэдлэгийг үр дүнтэй ашиглах нөхцлийг бүрдүүлэх алсын хараатай.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Сургалт
-
- Газарзүйн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжилтэн, судлаачдыг чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулах
- Их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран залуу судлаачдад зориулсан сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх
- Олон нийтэд газарзүйн боловсролыг түгээх танин мэдэхүйн сургалт, арга хэмжээ зохион байгуулах
Судалгаа
-
- Газарзүйн ухааны судалгааг дэмжих, шинэлэг арга зүй, технологийг ашиглан судалгааны ажлыг өргөжүүлэх
- Монгол орны байгалийн нөхцөл, нөөц, газарзүйн онцлог, орон зайн загварчлал, тогтвортой хөгжлийн судалгааг гүнзгийрүүлэх
- Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, ном хэлбэрээр нийтлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх
Хамтын ажиллагаа
-
- Гадаад, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
- Дотоодын болон олон улсын хурал, семинар зохион байгуулах
- Газарзүйн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх
- Улс орны бодлого боловсруулах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжилд газарзүйн шинжлэх ухааны үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах
ТББ-ын үндсэн бодлого
Газарзүйн шинжлэх ухаанд суурилсан бодлогын судалгаа
- Байгаль орчин, хот байгуулалт, тогтвортой хөгжил зэрэг салбарт газарзүйн мэдээлэлд суурилсан судалгаа, зөвлөмж боловсруулах
- Улс орны хөгжлийн бодлогын баримт бичигт газарзүйн шинжлэх ухааны үндэслэлийг тусгахад дэмжлэг үзүүлэх боломжтой.
Орон зайн дүн шинжилгээ, дэвшилтэт технологи ашиглалт
- Зайнаас тандан судлал (RS), газарзүйн мэдээллийн систем (GIS), хиймэл дагуулын зураглал зэрэг орчин үеийн технологи ашиглан судалгаа хийх
- Газарзүйн дата боловсруулалт, загварчлалын чиглэлээр олон улсын стандарт, инновацийг нутагшуулах боломжтой.
Холбоо, сүлжээ бүхий нээлттэй судалгааны орчин
- Монгол Улсын газарзүйн шинжлэх ухааны судлаачдыг нэгтгэсэн, хамтын ажиллагааг өргөжүүлсэн платформ болох
- Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачидтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох боломжтой.
Залуу судлаачдыг хөгжүүлэх, дэмжих
- Газарзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуу судлаачдыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
- Тэдэнд судалгааны арга зүй, дата боловсруулалт, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх туршлага олгох боломжтой.
Олон нийтийн газарзүйн боловсролыг дээшлүүлэх
- Нийгэм, олон нийтэд газарзүйн мэдлэг, орон зайн сэтгэлгээний ач холбогдлыг таниулах сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах
- Сургуулийн боловсролд газарзүйн шинжлэх ухааны орчин үеийн арга зүй, мэдээллийн технологи нэвтрүүлэх боломжтой.
Гамшиг, эрсдэлийн судалгаа, байгаль орчны мониторинг
- Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн судалгаанд газарзүйн шинжлэх ухааны аргазүй, Газарзүйн мэдээллийн системийг ашиглах
- Монгол орны газарзүйн орчны өөрчлөлт, газар ашиглалтын төлөв байдалд хяналт тавих, бодлогын зөвлөмж боловсруулах боломжтой.