Улсын газарзүйн XXV олимпиад Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа
April 30, 2019Хүмүүний газарзүй, 2021
November 27, 2024Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын Газарзүйн олимпиад энэ жил 26 дахь удаагаа 2022 оны 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд МУИС дээр амжилттай явагдлаа. Энэ жилийн олимпиад МУИС байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд, мөн Монгол Улсад газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг Төрийн соёрхолт, нэрт эрдэмтэн, газарзүйч Ш.Цэгмид агсны 100 насны ойтой давхцаж байгаагаараа онцлогтой юм. Өмнөх жилүүдэд ЕБС-ийн газарзүйн багш ба 12 дугаар ангийн сурагчдын тэмцээн болдог байсан бол энэ жилээс 9 дүгээр ангийн сурагчид уг олимпиадад анх удаа оролцож байгаа нь олимпиадын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна.
Олимпиадад аймаг, нийслэлээс шалгарсан нийт 60 сурагч, 30 багш онол, дадлагын ажлыг гүйцэтгэж, мөн өөрийн орон нутгийн усны нөөц, ашиглалтын байдлыг тодорхойлон “Усны нөөцийн тулгамдсан асуудал” сэдэвт ханын илтгэл бэлтгэж хэлэлцүүлсэн нь олон улсын олимпиадын жишигт нийцсэн тэмцээн боллоо.
Олимпиадын дүнг танилцуулбал:
Улсын газарзүйн XXVI олимпиадын багш нарын ангиллын дүн
- I байр – А.Сансартуяа (Хөвсгөл аймаг, “Эрдмийн далай” цогцолбор сургууль)
- II байр – Б.Ванчигдорж (Дундговь аймаг, Гурвансайхан сумын ЕБС)
- III байр – Т.Балжмаа (Булган аймаг, Хутаг-Өндөр сумын ЕБС)
Улсын газарзүйн XXVI олимпиадын 12-р ангийн ангилалд амжилттай оролцсон сурагчдын дүн
Байр | Овог | Нэр | Аймаг, нийслэл | Сургууль | Бэлтгэсэн багш |
1 | Амартүвшин | Нарансолонго | Улаанбаатар | Шинэ Монгол Харума Фүжи | Э.Энхжаргал |
2 | Шинэбаяр | Дөлгөөн | Сүхбаатар | 3-р сургууль | Т.Жавзандулам |
3 | Онолт | Шанхүү | Завхан | Дэвшил сургууль | Г.Өлзийжаргал |
4 | Сандаг | Рэнцэн | Улаанбаатар | Байгаль-Эх лицей ахлах сургууль | Н.Нямдаваа |
5 | Ганболд | Ариунаа | Увс | 3-р сургууль | Б.Наранцэцэг |
6 | Нарантуяа | Энхжин | Сэлэнгэ | 1-р сургууль | Э.Энхцоож |
6 | Дөлгөөн | Маралгуа | Улаанбаатар | 93-р сургууль | Ч.Багабайгаль |
Улсын Газарзүйн XXVI олимпиадын 12-р ангийн ханын илтгэлийн төрөлд тэргүүлсэн сурагч
Байр | Овог | Нэр | Аймаг, нийслэл | Сургууль | Бэлтгэсэн баг |
1. | Мөнх-Эрдэнэ | Эрдэнэсүрэн | Улаанбаатар | Байгаль-Эх лицей ахлах сургууль | Н. Нямдаваа |
Улсын газарзүйн XXVI олимпиадын 9-р ангийн ангилалд амжилттай оролцсон сурагчдын дүн
Байр | Овог | Нэр | Аймаг, нийслэл | Сургууль | Бэлтгэсэн багш |
1 | Оюунтуяа | Дөлгөөн | Дорнод | 1-р сургууль | С.Алтангэрэл |
2 | Түмэнжаргал | Цэнгэгэрэл | Улаанбаатар | 93-р сургууль | Ч.Багабайгаль |
3 | Эрдэнэбаяр | Тэнүүн | Улаанбаатар | Хобби | Г.Төмөрцоож |
4 | Пүрэврааш | Буянзаяа | Улаанбаатар | Хобби | Г.Төмөрцоож |
5 | Гансүх | Хулан | Орхон | 4-р сургууль | Б.Наранцацрал |
6 | Буянжаргал | Өнөрбаясгалан | Улаанбаатар | Оюунлаг | Б.Цэрэнпил |
Улсын газарзүйн XXVI олимпиадад оролцогчид
Улсын газарзүйн XXVI олимпиадын нээлтэд МУИС-ийн захирал Б.Очирхуяг үг хэлэв.
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга С.Нарангэрэл
Төрийн соёрхолт, нэрт эрдэмтэн, газарзүйч Ш.Цэгмид агсны 100 насны ойд зориулж илтгэл тавив.
Улсын газарзүйн XXVI олимпиадын нээлтэд Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах хорооны дарга,
МУИС-ШУС-БУС Газарзүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл үг хэлэв.
Улсын газарзүйн XXVI олимпиадын багш нарын ангилалд тэргүүлсэн багш нар
Улсын газарзүйн XXVI олимпиадын 12-р ангийн ангилалд тэргүүлсэн сурагчид
Улсын газарзүйн XXVI олимпиадын 9-р ангийн ангилалд тэргүүлсэн сурагчид
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад идэвхи чармайлт гарган ажилласан МУИС-ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн эрдэмтэн, багш нар, ЗГХА-ийн харъяа Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын газарзүйн нийгэмлэг, Газарзүйн зураг ХХК болон үе үеийн төгсөгчдөдөө талархал илэрхийлье.
Улсын Газарзүйн олимпиад зохион байгуулах хороо