Нэгийн даваа — сургууль дээрээ
-
Нэгдсэн материалаар, сургууль дээрээ
Нэгийн давааг 2026.10.25–2026.11.03-нд сургууль бүр хорооны боловсруулсан нэгдсэн материалаар зохион байгуулна. Материалыг geography.mn-д «Багш» эрхээр бүртгүүлж сургуулиа сонгосон багш порталаас татна.
-
Шалгарсан сурагчдыг бүртгэнэ
Шалгарсан сурагч geography.mn-д бүртгүүлж багшаа сонгоно. Багш тэднийг квотын хэмжээнд сургуулийн бүртгэлд нэмж, нэр, анги, регистрийн дугаар, утас, и-мэйлийг шалгана — хоёрын даваанд Exam.net-д яг энэ и-мэйлээр нэвтэрнэ.
-
Хороо баталгаажуулна
Хороо сургуулийн бүртгэлийг хянаж баталгаажуулна. Хугацаанд нь бүртгэгдээгүй сургууль, багш, сурагчийг нөхөж бүртгэхгүй (удирдамж 4.4).
Сургууль — нэг бүртгэлийн нэгж
Багш geography.mn-д бүртгүүлж ажилладаг сургуулиа сонгосноор тухайн сургуулийн олимпиадын бүртгэл үүснэ. Нэг сургуулиас хэд хэдэн багш бүртгүүлж болно — бүгд сургуулийн нэг жагсаалтыг харж, өөрийн сурагчдыг нэмнэ. Квот энэ жагсаалтад ангилал бүрээр үйлчилнэ.
Сурагчид гурван давааг бүгдийг нь дамжина: нэгийн даваанд зөвхөн сурагчид оролцоно — VII–IX анги дунд, X–XII анги ахлах ангилалд. Аль ч хичээлийн багш, сургалтын менежер, захирал энэ даваанд оролцохгүй — «Багш» эрхээр бүртгүүлж, шууд хоёрын даваанд багшийн ангилалд өрсөлдөнө.
Хэдэн сурагч шалгаруулах вэ?
Сургуулийн албан ёсны сурагчийн тооноос квот бодогдоно.
Квот ангилал бүрт тусдаа. Дунд (VII–IX анги), ахлах (X–XII анги) — тус бүрд нь.
| Сурагчийн тоо | Ангилал бүрт дунд · ахлах |
|---|---|
| 1000 хүртэл сурагчтай сургууль | 2 сурагч (нийт 4) |
| 1001–2000 сурагчтай сургууль | 3 сурагч (нийт 6) |
| 2001–3000 сурагчтай сургууль | 4 сурагч (нийт 8) |
| 3001 ба түүнээс дээш сурагчтай сургууль | 5 сурагч (нийт 10) |
Ангилал бүрийн квотоос илүү сурагч тайлагнах боломжгүй. Тусгай тохиолдолд хороо сургуулийн квотыг өөрчилж болно.
Багшийн эрхээр нэвтэрсний дараа «Нэгийн давааны дүн» маягт нээгдэнэ. Бүртгэх, засах эцсийн хугацаа: 2026.11.03 23:59.
Удирдамж
Улсын газарзүйн XXXI олимпиад — удирдамж, зохион байгуулалт
Улсын Газарзүйн XXXI олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2027 оны 3 сарын 20-23 өдрүүдэд болно.
Огноо
2027.03.20
– 2027.03.23
Байршил
Мөрөн, Хөвсгөл
Ангилал
Дунд анги (VII–IX), Ахлах анги (X–XII), Багш