Геосистем, 2020
November 27, 2024Улсын Газарзүйн олимпиадын асуулт даалгаврын эмхэтгэл, 2022
November 27, 2024Монгол орны нуурын хотгорын гарал үүсэл, морфологи, 2022
Зохиогчид: Э.Алтанболд, Х.Уламбадрах
Редактор: Д.Даш, Н.Батсүх
Хэвлэлийн газар: МУИС хэвлэлийн газар
Хуудасны тоо: 188
Байгалийн нөөцийг үндэсний эдийн засагт зохистой ашиглах шинжлэх ухаан,практикийн асуудал хурцаар тавигдаж байгаа тул нуурын судалгааг гүнзгийрүүлэн нуурын ус агуулагч хотгорын гарал үүсэл, морфологийн хэв шинжтэй нь уялдуулан ойлгох нь нууруудыг цаашид байгаль экологийн хувьд зүй зохистой ашиглах, хамгаалах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд туслах юм. Монгол орны нуурын судалгаанд дүн шинжилгээ хийж нуур судлалын хөгжлийн үе шатуудыг тодорхойлсноос гадна геоморфологийн судалгааны үндсэн арга, уялдаат бусад арга, шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг тодруулж, ангиллын шинэ загварыг боловсруулсныг тусган оруулав. Түүнчлэн Монгол орны нуурын геоморфологийн шинэ мужлалыг гарган, тухайн мужлалд тулгуурласан томоохон нууруудын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг тодорхойлсон нэг сэдэвт бүтээл юм.