Улсын Газарзүйн XXII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
April 28, 2016Улсын газарзүйн XXIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
April 30, 20182017 оны 4-р сарын 27-29-ны хооронд Улсын газарзүйн олимпиад 23 дахь жилдээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд Алтангадас одонт, боловсролын болон биеийн тамирын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй газарзүйн багш Донровын Цэрэнлхагваагийн нэрэмжит болж амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Олимпиадын нээлт, зохион байгуулах комисс, хүндэт зочид, олимпиадад оролцогчидын хамт
Олимпиадыг БСШУСЯ, Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах хороо, МУИС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн Газарзүйн тэнхим, БОНХЯ, Газарзүй-геоэкэологийн хүрээлэн, Ховд Их сургууль, Хархорин сумын ЗДТГ, Хархорин сумын нутгийн зөвлөл, Орхон цогцолбор сургууль, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль хамтран зохион байгуулав.
Энэхүү олимпиадад ЕБС-ийн 21 аймаг, нийслэлээс шалгарсан газарзүйн 30 багш, 30 сурагч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэг багш, нэг сурагчийг урилгаар оролцуулж оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадын дүн гарахад багш нарын ангилалд:
- 1-р байр: Мөнхжаргалын Баасанхүү (Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотын I сургууль)
- 2-р байр: А.Сансартуяа (Хөвсгөл Эрдмийн далай)
- 3-р байр: Т.Мөнхцэцэг (Увс аймаг, Улаангом хотын I сургууль), П.Наранцэцэг (Баянзүрх дүүрэг)
Сурагчдын ангилалд :
1-р байр:
- Пүрэвсүрэнгийн Азбилэг (Баянхонгор аймаг, Эрдэм ахлах сургууль, бэлтгэсэн багш н.Хоролгарав)
2-р байр:
- Дашбаатарын Лувсанравдан (Төв аймаг, Хүмүүн цогцолбор сургууль, бэлтгэсэн багш П.Нанзайбаатар)
- Заяатын Ууганбаатар (Чингэлтэй дүүрэг, 24-р сургууль, бэлтгэсэн багш Б.Санжаажамц)
3-р байр:
- Болдын Билэгжаргал (Сүхбаатар дүүрэг, МУИС-ийн харъяа Байгаль эх ахлах сургууль, бэлтгэсэн багш Н.Нямдаваа)
- Эрдэнэбатын Түвшинзаяа (Хэнтий аймаг, Ханхэнтий ахлах сургууль, бэлтгэсэн багш Т.Фёдр)
- Ганбаярын Мэнд-Амар (Баянзүрх дүүрэг, Улаанбаатар дунд сургууль, бэлтгэсэн багш Д.Нямсүрэн)
- Дэмбэрэлийн Баярцэцэг (Булган аймаг, 1-р сургууль, бэлтгэсэн багш н.Шинэ-Од) нар бусдыгаа манлайлан шалгарлаа.
Сурагчдийн онолын тэмцээний хэсгээс…
Сурагчдын дадлагын тэмцээний хэсгээс….
Улсын газарзүйн XIII олимпиадад аймаг, нийслэлээс шалгарч оролцсон сурагчид Донровын Цэрэнлхагваа, гавъяат багш Ж.Тавхай болон Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн захирал Н.Энхтуяа, бусад албаны хүмүүсийн хамт
Улсын газарзүйн XIII олимпиадад аймаг, нийслэлээс шалгарч оролцсон багш нар Донровын Цэрэнлхагваа багшийн хамт
Улсын газарзүйн XIII олимпиадад амжилттай оролцож медальт байранд шалгарсан сурагчид
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад идэвхи чармайлт гарган ажилласан Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЗДТГ, Орхон цогцолбор сургуулийн хамт олон, Донровын Цэрэнлхагваа багш, түүний шавь нарт гүн талархал илэрхийлье.
УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО