МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит Улсын Газарзүйн XXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
May 11, 2022Хүмүүний газарзүйн практикум, 2024
November 27, 2024Хүмүүний газарзүй, 2021
Зохиогчид: Д.Амартүвшин, В.Батцэнгэл, М.Баянтөр, Г.Бямбахүү, Ч.Заяа, Ч.Наранцэцэг, Н.Одхүү, Л.Оюунчимэг, Р.Ринчинбазар, Д.Энхжаргал
Редактор: В.Батцэнгэл, Р.Ринчинбазар, Б.Чинбат
Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар
Хуудасны тоо: 562
Бидний оршин буй дэлхий ертөнц байгаль (физик орчин), хүн (нийгмийн орчин) гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Хүмүүний газарзүй нь орчин цагийн шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан хүний ертөнц байгалийн хоорондох уялдаа холбоо, нийгмийн үзэгдэл, үйл явцын орон зайн хуваарилалт, нийгмийн орон зайн зохион байгуулалт буюу дэлхийн янз бүрийн хэсгүүдэд нийгэм, эдийнзасгийн ялгаа хэрхэн бий болж буйг авч үздэг. Монгол хэлээр анх удаа хэвлэгдэж буй Хүмүүний газарзүйн сурах бичиг бүтцийн хувьд дараах бүлгүүдийг агуулсан. Газарзүйн тухай ойлголт, Хүн амын газарзүй, Улс төрийн газарзүй, Соёлын газарзүй, Эдийн засгийн газарзүйХөдөө аж ахуйн газарзүй, Аж үйлдвэрийн газарзүй, Үйлчилгээний газарзүй, Тээврийн газарзүй, Хотын газарзүй, Хөгжлийн газарзүй, Байгаль, нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй суралцагчдад суурь боловсрол эзэмшихэд зориулагдсан бүтээл юм.