Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ, 2024
November 27, 2024Олон улсын олимпиадын сунгаа – 1
December 5, 2024Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын Газарзүйн олимпиад 28 дахь удаагаа 2024 оны 4 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.
Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, ЗГХА-ийн харъяа Боловсролын Ерөнхий газар, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим ажиллаж, БОАЖЯ, Шинжлэх Ухааны Академийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн нийгэмлэг, Монголын Газарзүйн Боловсролын нийгэмлэг, Газрын зураг ХХК, Хай Трип ХХК зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.
Сүүлийн жилүүдэд 9 дүгээр ангийн сурагчдын ангилал нэмэгдсэн нь олимпиадын цар хүрээг өргөжүүлэх, газарзүйн хичээлээр дунд ангиасаа эхлэн гүнзгийрэн суралцах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог юм. 9-р ангийн ангилал нэмэгдсэн явдалд ЕБС-ийн газарзүйн багш нар болон Улсын Газарзүйн олимпиад зохион байгуулах хорооны зүгээс талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн юм.
Сүүлийн жилүүдэд олимпиадын асуулт, даалгаврыг боловсруулахдаа олон улсын олимпиадын түвшин, шаардлагад нийцүүлэх, газарзүйн үнэлгээний арга, хэлбэрийн талаар олон улсад баримталж буй жишигтэй уялдуулах чиглэлээр боловсруулж байгаа юм. Энэ нь цээжилсэн мэдлэгийг шалгах бус газарзүйн зураг, гэрэл зураг, бусад гео дүрслэлийг уншиж ашиглах (multimedia test, field trip-хээрийн дадлага ажил) хүснэгтэд мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, лабораторийн багажаар туршилт хийх зэрэг дадал, чадварыг шалгах замаар шинжлэн судлах арга барилд суурилсан үнэлгээний хэлбэрийг ашиглаж байгаа юм. Олимпиад сурагчдын хувьд онолын тэмцээн, дадлагын тэмцээний нийлбэр оноогоор, багш нарын ангилалд онолын болон сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж дүнгээ гаргасан.
Олимпиадад аймаг, нийслэлээс шалгарсан нийт 67 сурагч, 25 багш онол, дадлагын ажлыг гүйцэтгэж, даалгаврын агуулгын хүрээг
-Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох
-Байгалийн гамшиг,
-Хот ба бүс нутаг төлөвлөлт
-Гео оронзайн дүрслэл ба хүрээлэн буй орчин
-Хүрээлэн буй орчны менежмент ба боловсрол зэрэг сэдвүүдийн хүрээнд хийгдсэн болно.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д. Баттогтох, Чингис хаан одонт, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич, Д. Доржготов зэрэг газарзүйн салбарын хүндэт зочид, ЗГХА-ийн харъяа Боловсролын Ерөнхий газар, МУИС, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим , БОАЖЯ, Шинжлэх Ухааны Академийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн нийгэмлэг зэрэг байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцсон юм.
Олимпиадад багш сурагчдын байр эзэлсэн байдал болон харъяа сургуулиудыг танилцуулбал:
Багш нарын тэмцээнд:
I байр – М. Баасанхүү (Сэлэнгэ аймгийн 1-р сургуулийн Газарзүйн багш)
II байр – Б. Соёлт-Од (Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн газарзүйн багш)
II байр – Б.Ванчигдорж (Улаанбаатар хот-Хан-Уул дүүргийн Гурван тамир сургуулийн Газарзүйн багш )
III байр – Э. Энхчимэг (Улаанбаатар хот-Хан уул дүүргийн Монгол билиг оюу сургуулийн газарзүйн багш)
III байр – А. Сансартуяа (Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн Газарзүйн багш)
III байр – Г. Пунсалмаа (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюунлаг сургууль)
Багш нарын тэмцээний үйл явц-Олимпиадын эхний өдөр багш нар онол, дадлагын төрлөөр өрсөлдсөн юм.
Сурагчдын олимпиад
- 12-р ангийн төрөлд
I байр –Т. Ананд-Очир (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Шинэ Монгол Харума Фүжи сургууль)
II байр – О.Дөлгөөн (Дорнод аймаг, Хэрлэн сум 1-р сургууль)
II байр – Г. Хулан (Орхон аймгийн 4-р сургууль)
II байр- А. Эркебулан ( Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль)
III байр – Б. Тэнгис (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Орхон-Хасу сургууль)
III байр – Б. Цэцэнжаргал ( Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хөгжил цогцолбор сургууль)
III байр – Э. Мишээл (Дорнод аймаг, Хэрлэн сум, Долоодой сургууль)
III байр -Ш. Жавхлантөгс (Өмнөговь аймаг, 3-р сургууль)
III байр -Г. Мичидмаа (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 151-р сургууль)
12-р ангийн ангилалд байр эзэлсэн сурагчдад МУИС болон МУБИС-ийн Газарзүйн ангид элсэн суралцах эрхийн бичиг мөн гардуулсан юм.
- 9-р ангийн төрөлд
I байр – Г.Дагима (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюунлаг сургууль)
II байр – Б. Намуухан (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р сургууль)
II байр – О. Оюундарь (Хөвсгөл аймаг, Түнэл сум ЕБС)
II байр –А. Халиун (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Орхон-Хасу сургууль)
III байр – М. Эрдэнэсолонго (Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Эрдмийн далай сургууль)
III байр-Д. Чингүүн (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюунлаг сургууль)
III байр- А. Одмарал (Дорнод аймаг, Хэрлэн сум 1-р сургууль)
III байр -Н. Нандин-Эгшиг (Дорнод аймаг, Хэрлэн сум, Долоодой сургууль)
III байр-Г. Билгүүн (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Орхон-Хасу сургууль)
Олимпиадад амжилттай оролцож шагналт байранд шалгарсан багш сурагчдад диплом, медаль, хамтран ажиллагч байгууллагуудын шагналыг олгосон.
Мөн сурагчдаа олимпиадад бэлтгэн амжилттай оролцуулсан багш нарт олимпиад зохион байгуулах хороо, хамтран ажиллагч байгууллагуудын нэрэмжит шагналыг гардуулсан юм.
Бэлтгэсэн сурагчид нь амжилттай оролцож, медаль байруудад шалгарсан багш нарын нэрс
Аймаг, Дүүрэг | Сургууль | Сурагч бэлтгэсэн багш нар | Сурагчдын медаль авсан байдал | |
1 | Улаанбаатар, Баянзүрх | Оюунлаг | Г.Пунсалмаа | Алт , Хүрэл |
2 | Улаанбаатар, Хан-Уул | Шинэ монгол Харумафүжи | Э.Энхжаргал | Алт |
3 | Улаанбаатар, Хан-Уул | Орхон-Хасу | Б.Лхагвасүрэн | Мөнгө, Хүрэл |
4 | Улаанбаатар, Сүхбаатар | 1 | Х.Түвшинжаргал | Мөнгө |
5 | Орхон | 4 | Б.Наранцацрал | Мөнгө |
6 | Дархан-Уул | Од цогцолбор | Б.Соёлт-Од | Мөнгө |
7 | Улаанбаатар, Сонгинохайрхан | Хөгжил цогцолбор | А.Чөдөр | Мөнгө |
8 | Хөвсгөл | Түнэл | Х.Лхагважав | Мөнгө |
9 | Дорнод | 1 | С.Алтангэрэл | Мөнгө, Хүрэл |
10 | Дорнод | Долоодой | О.Сугар | Хүрэл-2 |
11 | Өмнөговь | 3 | Д.Амгаланбаатар | Хүрэл |
12 | Улаанбаатар, Сонгинохайрхан | 151 | В.Больсоль | Хүрэл |
13 | Хөвсгөл | Эрдмийн далай | П.Мягмардорж | Хүрэл |
Улсын Газарзүйн 26-р олимпиадын асуулт даалгавар боловсруулах бүрэлдэхүүнд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш нар болон МУБИС-Газарзүйн тэнхимийн багш нар ажиллан, багш, сурагчдын онол, дадлагын асуулт даалгаврыг боловсруулж, мөн олимпиадын дүнг гарган танилцуулсан. Мөн асуулт даалгавар боловсруулалтанд МУИС
дээр ажиллаж буй АНУ-ын Аризона Их Сургуулийн Газарзүйн багш Х.Хилари оролцож, сурагчдын тэмцээнийг ажигласан юм.
12-р ангийн сурагчдын дадлагын тэмцээний үйл явц-Сурагчид хөрсний дээж, түүний шинж чанарыг тодорхойлох даалгаврыг гүйцэтгэв.
Улсын Газарзүйн 28-р олимпиадад оролцогчид тэмцээнээ дууссаны дараагаар Улаанбаатар хотын аялал хийж, Чингис хааны музей үзэж, дурсгалын зураг татуулсан юм.
Олимпиадын нээлт болон хаалтын хүндэтгэлийн арга хэмжээнд МУБИС, МУИС, ШУА-ийн Газарзүй-Геэкологийн хүрээлэнгийн судлаачид, сурагчдаа амжилттай бэлтгэн оролцож байсан үе үеийн ахмад багш нарын төлөөлөл, зохион байгуулах хорооны гишүүд хүрэлцэн ирж оролцсон. Олимпиадын үйл ажиллагааны нээлт хаалтын үйл ажиллагааг Монголын үндэсний телевиз болон ETV зэрэг сурвалжлан олон нийтэд хүргэсэн юм. Олимпиадын үйл ажиллагааны мэдээллийн МУИС, МУБИС-ийн цахим хуудсанд байршууллаа.
Мэдээг бичсэн:
Улсын Газарзүйн Олимпиад зохион байгуулах
дэд хорооны гишүүн, МУИС-Газарзүйн тэнхимийн
ахлах багш, доктор О. Мэндбаяр