МОНГОЛ ОРНЫ ЛАНДШАФТ-ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД
December 30, 2024НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС
December 30, 2024МОНГОЛ ОРНЫ ЛАНДШАФТ-ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД
December 30, 2024НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС
December 30, 2024Ерөнхий редактор: Ембүүгийн Батчулуун
Техник редактор: С. Хадбаатар
Хэвлэсэн газар: Мөнхийн үсэг ХХК
Хэвлэгдсэн он: 2020
Хэмжээ: 172х245 1/10
Хуудасны тоо: 480
Номын ерөнхий агуулга, бүтцийг 13 бүлэгт багтаасан. "Монгол орны газарзүйн ерөнхий онцлог" (Е.Батчулуун) оршил бүлэгт тус орны физик газарзүйн онцлогийг тоймлон дурдаж, “Судалгааны түүх, засаг захиргааны өөрчлөлт" (Е.Батчулуун, Д.Даш) 2 дугаар бүлэгт нутаг дэвсгэр бүрэлдэн тогтсон түүх ба физик газарзүйн судалгааны тоймыг өгүүлж, зарим “шинэ” зургаар баяжуулав. Монгол орны газарзүйн зургийн тусгаг, байрзүйн зурагт дүрслэгдэх онцлог болон цагийн бүсийн талаар 3 дугаар бүлэгт (П.Энхжаргал, Г.Уранчимэг) дурдаж, “Монгол орны хотгор гүдгэр, геоморфологийн онцлог" (Е.Батчулуун, Д.Даш) 4 дүгээр бүлэгт геологийн хөгжлийн түүхийг эрин бүрээр тодорхойлон, морфологи хэв шинжид үндэслэн морфоструктурын рельеф ба морфоскульптураар ялган авч үзэв. “Монгол орны уур амьсгал" (Е.Батчулуун), "Монгол орны гадаргын ба газар доорх ус" (Е. Батчулуун, Т.Навчаа), "Монгол орны мөстлөг" (Ц.Сэр-Од), "Монгол орны цэвдэг" (А.Дашцэрэн), "Монгол орны хөрс" (С.Хадбаатар), "Монгол орны ургамал, амьтны газарзүй" (Х.Цогбадрал) бүлгүүдэд физик газарзүйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн онцлог, орон зайн хуваарилалтын зүй тогтол ба мужлалын талаар орсон болно. 11 дүгээр бүлэгт байгалийн бүс, бүслүүр, ангиллын зарчмыг Монгол орны жишээн дээр буулган, ялгааг илэрхийлэх зураг, уур амьсгалын диаграммын хамт оруулсан (Е.Батчулуун, Д.Даш) ба “Монгол орны физик газарзүйн мужлал" 12 дугаар бүлэг нь зохиогч (Д.Даш)-ийн боловсруулсан хувилбараар анх удаа хэвлэгдэж байна. 13 дугаар бүлэгт (Ц.Бат-Эрдэнэ, А.Амгалан) үндэсний болон олон улсын хэмжээнд хамгаалалтад бүртгэсэн нутгууд, газрын болон эрдсийн нөөцийн талаар өгүүлнэ.
Дэлгэрэнгүй үзэх: https://geoforum.mn/mn/103/0