
Улсын газарзүйн 29-р олимпиадын амжилттай болж өнгөрлөө
April 22, 2025Олон улсын газарзүйн олимпиад (International Geography Olympiad, iGeo) нь дэлхий дахины шилдэг ахлах ангийн сурагчдыг нэг дор цуглуулж, газарзүйн мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорих, тэдний хоорондын соёлын солилцоог дэмжих зорилготой олон улсын тэмцээн юм. Олимпиад нь онолын шалгалт, хээрийн судалгааны ажил, мультимедиа даалгавар зэрэг олон төрлийн сорилуудаар дамжуулан оролцогчдын асуудал шийдвэрлэх чадвар, орон зайн сэтгэлгээ, шинжлэх ухааны арга зүйг ашиглах чадварыг үнэлдэг. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэгийн өрсөлдөөн бус, мөн ирээдүйн газарзүйч, судлаач, багш нарыг бэлтгэх, дэлхийн өнцөг булан бүрийн залуусын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой.
Олон улсын 21 дүгээр олимпиад Тайланд улсын Бангкок хотод 2025 оны 07.26-08.01 хооронд болж өнгөрлөө. Нийт 47 багийн 187 оролцогчид оролцсон ба олимпиад Тайландын алдарт Чулалонкорн их сургууль дээр Тайландын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорний ивээл дор болов.
Монгол улсыг төлөөлж Норовсүрэнгийн Нараа (Шинэ-Эрин сургууль, 11-р анги), Аянбекийн Амина (Гёте сургууль, 11-р анги), Цэрэндоржийн Бүрэнбаяр (Орхон Хасү сургууль, 11-р анги), Отгонбилэгийн Энгүүн (Орчлон сургууль, 11-р анги) нар, багийн ахлагчаар В.Батцэнгэл (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор), Ц.Цэндсүрэн (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш) нар ажиллав.
Олон улсын газарзүйн олимпиадаас 8 жилийн дараа 2 хүрэл медаль хүртэж, бахархам амжилтыг үзүүллээ.
Норовсүрэнгийн Нараа (Шинэ-Эрин сургууль, 11-р анги) хүрэл медаль,
Аянбекийн Амина (Гёте сургууль, 11-р анги) нар хүрэл медаль авав.
Багийн амжилтаар Онолын шалгалтад 15 дугаар байранд жагсаж өмнөх жилүүдээс хамгийн өндөр амжилт үзүүллээ.
2025.09.08