Монголын газарзүйн олимпиадын хороо

Олимпиадын хорооны түүх

Улсын газарзүйн олимпиад 1995 оноос хойш — хорооны байгуулагдсан түүх, чухал үйл явдлууд

1993

Хороо байгуулагдсан

1995

Анхны улсын олимпиад

2013

Олон улсын олимпиадад оролцсон

7

Удирдах зөвлөлийн гишүүн

Улсын газарзүйн олимпиадын түүхийг нэрт багш Ш.Шагдар олимпиадын анхны товхимолд бичсэнийг авав.

УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД

Газарзүйн хичээл бол 1915 он (хожим Газарзүйн хичээлийг Манжийн үеийн дунд сургуульд зааж байсан тухай 2006 онд хамгаалсан шинжлэх ухааны докторын ажилдаа бичсэн)-оос Монголын сургуулиудад заагдаж эхэлсэн анхны үндсэн хичээлийн нэг бөгөөд сурагчдад байгаль ертөнцийн үзэгдэл юмсын зүй тогтол, учир шалтгаан, газарзүйн байрлал, байгалийн нөхцөл, нөөц баялаг, түүнийг хамгаалан аривжуулж ариг гамтай ашиглах тухай болон бүхэлд нь базаж хэлбэл сурагчдад экологийн хүмүүжүүлэх чухал хичээл билээ. Хүн аль ч ажил төрлийг хийх, аль ч шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшихдээ юуны өмнө газар дэлхийн тухай, байгаль орчны тухай мэдлэг олж авах шаардлага зайлшгүй тулгарна. Ийм учраас манай сургуулиудад газарзүйн хичээлийг үлэмж цагаар үзсээр ирсэн, үзэх ч болно биз. Манай газарзүйн хичээлийн агуулга нь хөрш зэргэлдээ Орос, Хятад удсын сургуулийнхтай бараг адил буюу дэлхийн хэмжээнд авч үзвэл үлэмж гүнзгий агуулгатайд тооцогдохоор байна.

Байгалийн нөхцөл, нөөц баялгийг аж ахуйд зохистойгоор хэрхэн улам сайн ашиглах вэ? гэдэг асуудал өнөөгийн манай зах зээлийн эдийн засгийн харилцааны үед нэн чухал болж байна. Дэлхийн бөмбөрцгийг, орон нутгаа аль болох их судлаж таньж мэдэж түүнийг аж ахуйн зорилгодоо зохистой ашиглах, хамгаалах талаар сурагчдад олгох газарзүйн онол, практикийн мэдлэгийг улам өгөөжтэй болгох явдалд газарзүйн хичээлээс гадуурхи ажлын нэгэн чухал хэлбэр болох газарзүйн хичээл ихээхэн ач холбогдолтой юм.

Улсын газарзүйн олимпиад явуулах тухай ШУБ-ын сайдын 1994 оны тушаалаар батлагдсан олимпиадын зааварт дурдсан нь “Улсын газарзүйн олимпиадын зорилго нь газарзүйн хичээлийн сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж, сурагчдын газарзүйн хичээлийн сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж, сурагчдын газарзүйн шинжлэх ухаанд сонирхох сонирхолыг өрнүүлэх, тэднийг орон нутгийнхаа байгаль орчныг хайрлан хамгаалах мэдлэг чадвартай болгоход тус нэмэр болох, цаашид энэ чиглэлээр суралцах сонирхолтой авьяас билэгтэй, бэлтгэлтэй сурагчдыг шалгаруулж олоход туслахад оршино” гэж заажээ. Сурагчдын газарзүйн мэдлэгийг өргөтгөх зорилгоор 1973 оноос Улаанбаатар хотын сургуулиудын 7 дугаар ангиудын дунд газарзүйн олимпиад явуулах саналыг Хотын сургалт заах аргын кабинетын мэргэжилтэн А.Баяжих, бид нарын хэсэг багш гаргаж, удирдан улмаар зохион байгуулан явуулж байлаа.

Хотын энэ олимпиад 1980-аад оны эхээр улам өргөжиж төвийн бүсийн олимпиад болж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа хот, Сүхбаатар, Төв аймгуудад “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүлйин нэрэмжит болж нийт 10 гаруй удаа явагдаж, Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийн багш сурагчид оролцож байлаа. Энэ олимпиадад 8 дугаар ангийн сурагчид оролцож байв.

Гэвч 1990-ээд оны эхээр улс даяарт гарсан их өөрчлөлтийн үед хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалан олимпиад явагдахаа больсон юм. Газарзүйн олимпиадыг улсын хэмжээнд явуулдаг болох саналыг 1993 онд Г.Содномваанчиг бид нар гарган яаманд танилцуулж 1994 оноос шийд гаргуулж явуулах болж хотын олимпиад улсын олимпиад болон сэргэн гарч ирж 1995 онд улсын анхдугаар, 1996 онд хоёрдугаар олимпиад Улаанбаатар хотод 45 дугаар сургууль дээр (зохион байгуулах хорооны гишүүн захирал Я.Хишигсүрэн) дээр амжилттай явагдаж өнгөрлөө. Улсын газарзүйн олимпиадыг Монгол улсын газарзүйн нийгэмлэг, Газарзүйн хүрээлэн, УБИС, МУИС, Боловсрол судлалын хүрээлэнгээс эрхлэн зохион байгуулж байна. Мөн олимпиадыг зохион байгуулахад дээр дурьдсан газруудаас гадна Газрын бодлогын хүрээлэн, Усны бодлогын хүрээлэн, Геодези зурагзүйн газар ихээхэн туслалцаа үзүүлэн ивээн тэтгэж байлаа. 1997 оны гуравдугаар олимпиадыг ахмад газарзүйч О.Намнандорж агсны нэрэмжит болгон Төв аймагт явуулахаар шийдвэрлээд бэлтгэж байна. Энэ ажлыг зохион байгуулахад Төв аймгийн боловсролын төв (түүний газарзүйн мэргэжилтэн Жадамба), О.Намнандорж агсны хүүхдүүд (Н.Дэнсмаа нар) ихээхэн хүчин чармайлт тавин хөрөнгө мөнгө гарган ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр олимпиадад оролцсон сурагчдаас одоо МУИС, УБИС-ийн газарзүйн ба аялал жуулчлалын ангид нийт 20 гаруй хүн амжилттай суралцаж байна. Ийнхүү газарзүйн олимпиад нь манай улсын сайн газарзүйч, сайн газарзүйн багш болох хүмүүсийг илрүүлэн төрүүлдэг уурхай болж эхэлсэнд бидний бодож байсан санаа биелж байна гэж бодож олимпиад зохион байгуулах ажилд хорь гаруй жил зүтгэж яваа буурал багш би нэн их баяртай байна. Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах ажилд зохион байгуулах хорооны дарга доктор Д.Доржготов, хорооны гишүүн ахмад багш эрдэмтэд ихээхэн идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад баяр хүргэе.

Энэхүү товхимолд улсын газарзүйн анхны хоёр олимпиадын тухай мэдээ материалыг эмхэтгэн орууллаа.

УБИС-ийн аялал жуулчлалын салбар төвийн эрхлэгч,
Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах хорооны орлогч дарга,
Газарзүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, дэд доктор, дэд профессор Ш.Шагдар
1997.1.6

Тус товхимолд анхны улсын олимпиадын зохион байгуулах хороог танилцуулсан байна. Уг хороог Шинжлэх ухаан, Боловсролын сайдын 1993 оны 282-р тушаалын 5-р хавсралтаар баталж байжээ.

Анхны газарзүйн улсын олимпиад зохион байгуулах хорооны даргаар

Д.Доржготов (Шинжлэх ухааны академийн газарзүйн хүрээлэнгийн захирал, Монголын газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор),

Орлогч даргаар

М.Баянтөр (МУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд доктор, дэд профессор), Ш.Шагдар (УБИС-ийн багш, газарзүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, дэд доктор, дэд профессор), Н.Халтмаа (Монголын үндэсний аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч),

Нарийн бичгийн даргаар

Г.Содномваанчиг (Сургалтын агуулга арга зүйн институтын эрдэм шинжилгээний ажилтан, дэд доктор)

Гишүүдээр

Ж.Авхинсүх (УБИС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд проф, дэд доктор)

З.Мөнхдалай (Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан дэд доктор)

Н.Жамсансүрэн (МУҮИС-ийн багш дэд доктор, дэд профессор)

З.Мөнхөө (МУҮИС-ийн багш дэд доктор, дэд профессор)

Ч.Батдэлгэр (УБИС-ийн ахлах багш)

Н.Нэргүй (ШУБЯ-ны дэс түшмэл)

Л.Өнөр (10 жилийн 21-р сургуулийн багш)

Н.Цогзолмаа (10 жилийн 20-р сургуулийн багш)

Я.Хишигсүрэн (10 жилийн 45-р сургуулийн багш ) нар ажиллаж байжээ.

Хоёрдугаар олимпиадаас Е.Батчулуун профессор нарийн бичгээр ажиллаж байгаад 2005 оны олимпиадаас В.Батцэнгэл профессор хорооны даргын, 2010 оноос Г.Юмчмаа доктор нарийн бичгийн ажлыг хүлээн авчээ. Е.Батчулуун, В.Батцэнгэл, Г.Юмчмаа нар 1997 оноос 2024 оны хооронд газарзүйн олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулж, олон улсын олимпиадуудад тогтмол сурагчид бэлдэн оролцож, 2016 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртсэн билээ.

ЦАГ ХУГАЦААНЫ ХЭЛХЭЭС

Чухал үйл явдлууд

1973 оноос өнөөг хүртэлх 14 түүхэн үйл явдал

  1. Улаанбаатар хотын газарзүйн олимпиад

    Хотын сургалт заах аргын кабинетын мэргэжилтэн А.Баяжих болон багш нарын санаачилгаар Улаанбаатар хотын сургуулиудын 7 дугаар ангийн сурагчдын дунд газарзүйн олимпиад зохион байгуулж эхлэв.

  2. Төвийн бүсийн олимпиад болж өргөжив

    Хотын олимпиад «Сурган хүмүүжүүлэгч» сэтгүүлийн нэрэмжит төвийн бүсийн олимпиад болж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа хот, Сүхбаатар, Төв аймгуудын багш, сурагчид оролцон 10 гаруй удаа зохиогдов.

  3. Олимпиад хэдэн жил тасалдав

    1990-ээд оны эхэн үеийн улс орны өөрчлөлт, хөрөнгө мөнгөний хүндрэлээс шалтгаалан олимпиад хэсэг хугацаанд зохиогдохоо больжээ.

  4. Улсын олимпиадын анхны хороо байгуулагдав

    Шинжлэх ухаан, Боловсролын сайдын 1993 оны 282-р тушаалын 5-р хавсралтаар улсын газарзүйн олимпиад зохион байгуулах анхны хороо батлагдав. Даргаар ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал, доктор Д.Доржготов ажиллав.

  5. Олимпиадын заавар батлагдав

    Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1994 оны тушаалаар улсын газарзүйн олимпиадын зорилго, заавар батлагдаж, олимпиадыг улсын хэмжээнд явуулах шийдвэр гарав.

  6. Улсын анхдугаар газарзүйн олимпиад

    Улсын I газарзүйн олимпиад Улаанбаатар хотод зохиогдож, түүнээс хойш жил бүр тасралтгүй үргэлжилж байна.

  7. Е.Батчулуун — Нарийн бичгийн дарга

    1996 оноос Е.Батчулуун профессор хорооны нарийн бичгийн дарга-аар ажиллаж эхэлсэн.

  8. III олимпиад О.Намнандоржийн нэрэмжит болов

    Гуравдугаар олимпиадыг ахмад газарзүйч О.Намнандорж агсны нэрэмжит болгон Төв аймагт зохион байгуулав.

  9. В.Батцэнгэл — Хорооны дарга

    2005 оноос В.Батцэнгэл профессор хорооны хорооны дарга-аар ажиллаж эхэлсэн.

  10. Г.Юмчмаа — Нарийн бичгийн дарга

    2010 оноос Г.Юмчмаа доктор хорооны нарийн бичгийн дарга-аар ажиллаж эхэлсэн.

  11. Олон улсын олимпиадад анх удаа оролцов

    Монголын сурагчид Япон Улсын Киото хотод болсон олон улсын газарзүйн олимпиад (iGeO)-д анх удаа оролцов.

  12. Олон улсын олимпиадаас анхны медалиуд

    Хорооны түүхийн хуудсанд тэмдэглэснээр 2016 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртжээ.

  13. Монголын газарзүйн олимпиадын хороо ТББ байгуулагдав

    Олимпиадын хороо 2024 оны 9 дүгээр сарын 16-нд төрийн бус байгууллага хэлбэрээр албан ёсоор байгуулагдаж, олимпиад, сунгаа, сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулав.

  14. Бангкокын олимпиадаас хос хүрэл медаль

    Тайландын Бангкок хотод болсон олон улсын газарзүйн олимпиадаас Монголын бүрэлдэхүүн хос хүрэл медаль хүртэв.

1993 ОН

Олимпиадын анхны хорооны бүрэлдэхүүн

Шинжлэх ухаан, Боловсролын сайдын 1993 оны 282-р тушаалын 5-р хавсралт

Д

Д.Доржготов

Хорооны дарга

Шинжлэх ухааны академийн газарзүйн хүрээлэнгийн захирал, Монголын газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор

М

М.Баянтөр

Орлогч дарга

МУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд доктор, дэд профессор

Ш

Ш.Шагдар

Орлогч дарга

УБИС-ийн багш, газарзүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, дэд доктор, дэд профессор

Н

Н.Халтмаа

Орлогч дарга

Монголын үндэсний аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч

Г

Г.Содномваанчиг

Нарийн бичгийн дарга

Сургалтын агуулга арга зүйн институтын эрдэм шинжилгээний ажилтан, дэд доктор

Ж

Ж.Авхинсүх

Гишүүн

УБИС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд проф, дэд доктор

З

З.Мөнхдалай

Гишүүн

Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан дэд доктор

Н

Н.Жамсансүрэн

Гишүүн

МУҮИС-ийн багш дэд доктор, дэд профессор

З

З.Мөнхөө

Гишүүн

МУҮИС-ийн багш дэд доктор, дэд профессор

Ч

Ч.Батдэлгэр

Гишүүн

УБИС-ийн ахлах багш

Н

Н.Нэргүй

Гишүүн

ШУБЯ-ны дэс түшмэл

Л

Л.Өнөр

Гишүүн

10 жилийн 21-р сургуулийн багш

Н

Н.Цогзолмаа

Гишүүн

10 жилийн 20-р сургуулийн багш

Я

Я.Хишигсүрэн

Гишүүн

10 жилийн 45-р сургуулийн багш

ӨНӨӨДӨР

Олимпиадын хөдөлгөөнд нэгдээрэй

Улсын газарзүйн олимпиад, олон улсын олимпиадын сунгаа, сургалтын талаарх шинэ мэдээллийг цаг тухайд авна.