Улсын газарзүйн XXIII олимпиад Хархорин суманд амжилттай зохион байгуулагдлаа
May 2, 2017Улсын газарзүйн XXV олимпиад Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа
April 30, 20191960-аад оны дунд үеэс эхлэн ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд улсын Математик, Монгол хэлний олимпиад анх зохиогдож эхэлсэн. Харин 1975 онд тухайн үеийн Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ш.Шагдар, Улаанбаатар хотын сургалт заах аргын кабинетийн газарзүйн заах арга зүйч А.Баяжих нар Газарзүйн олимпиадыг анх санаачлан зохион байгуулсан байдаг. Түүнээс хойш 10 орчим жил Эрдэнэт, Зүүнхараа, Зуунмод зэрэг хотуудад бүсийн шинжтэй зохиогдож байв.
Харин 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд эдийн засгийн нөхцлөөс хамаарч хэсэг хугацаанд завсарлаад 1995 оноос эхлэн УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД тогтмол зохиогдох болсон байна. Эдүгээ нийт 700 орчим сурагч, төдий тооны багш нар олимпиадад оролцож, тэдгээрээс шалгарсан 140 гаруй сурагч их, дээд сургуулийн мэргэжлийн ангид урилгаар элсэн орж газарзүйчдийн эгнээг тэлжээ.
Жил бүр зохиогддог улсын олимпиад нь газарзүйчдийн “чуулган” болдог бөгөөд зохион байгуулахад МУИС, МУБИС-ийн газарзүйн тэнхим, Монголын газарзүйн нийгэмлэг, Монголын Газарзүйн Боловсролын нийгэмлэг, Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудын эрдэмтэн, багш нарын үүрэг оролцоо их байдгийг дурьдах хэрэгтэй.
Энэ жил Улсын Газарзүйн олимпиад 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд оимпиадын асуулт даалгаврыг боловсруулахдаа олон улсын олимпиадын түвшин, шаардлагад нийцүүлэх, газарзүйн үнэлгээний арга, хэлбэрийн талаар олон улсад баримталж буй жишигтэй уялдуулах чиглэлээр боловсруулах болжээ. Энэ нь цээжилсэн мэдлэгийг шалгах бус газарзүйн зураг, гэрэл зураг, бусад гео дүрслэлийг уншиж ашиглах (multimedia test, field trip) хүснэгтэд мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг дадал, чадварыг шалгах замаар шинжлэн судлах арга барилд суурилсан үнэлгээний хэлбэрийг ашиглаж байгаа юм.
2018 оны 4 дүгээр сарын 25-27-ны хооронд Улсын Газарзүйн олимпиад МУБИС-ийн Газарзүйн тэнхимд 24 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олимпиадыг БСШУСЯ, БОАЖЯ, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн нийгэмлэг, Улсын Газарзүйн олимпиад зохион байгуулах хорооноос зохион байгуулав. Энэхүү олимпиадад Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотоос шалгарсан газарзүйн шилдэг 30 багш, шилдэг 30 сурагч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Олимпиад сурагчдын хувьд онолын тэмцээн, дадлагын тэмцээний нийлбэр оноогоор, багш нарын ангилалд онолын болон сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж дүнгээ гаргасан байна.
БАГШ НАРЫН АНГИЛАЛД:
1-р байр:
- Мөнхжаргалын Баасанхүү (Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын I сургуулийн газарзүйн багш)
2-р байр:
- Агваандоржийн Сансартуяа (Хөвсгөл аймгийн Эрдмийн далай Цогцолбор сургуулийн газарзүйн багш)
3-р байр:
- Очирхуягийн Мөнх-Эрдэнэ (Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн газарзүйн багш)
Тусгай байр:
- Наранхүүгийн Нямдаваа (Сүхбаатар дүүрэг, МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах сургуулийн газарзүйн багш)
- Раашийн Адьяа (Увс аймгийн Улаангом хотын II сургуулийн газарзүйн багш)
- Даваасүрэнгийн Нямсүрэн (Баянзүрх дүүрэг, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн газарзүйн багш)
СУРАГЧДЫН АНГИЛАЛД :
1-р байр:
- Гантөмөрийн Сугаррагчаа (Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн сурагч), Бэлтгэсэн багш: Батзулын Хишигдорж
2-р байр:
- Мэдэхгүйн Түвшинжаргал (Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч) Бэлтгэсэн багш: Агваандоржийн Сансартуяа, П.Мягмардорж
- Бахдалын Мандуул (Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн сурагч), Бэлтгэсэн багш: Батзулын Хишигдорж
3-р байр:
- Эрдэнэбадрахын Чингүүн (Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн сурагч), Бэлтгэсэн багш: Батзулын Хишигдорж
- Нямбаатарын Дашням (Төв аймаг, Зуунмод хотын V сургуулийн сурагч) Бэлтгэсэн багш: Д.Цэвэгмэд
- Гүнбаярын Марал (Баянзүрх дүүрэг, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн сурагч) Бэлтгэсэн багш: Даваасүрэнгийн Нямсүрэн
Тусгай байр:
- Лхагвасүрэнгийн Идэрбаяр (Завхан аймаг, Тосонцэнгэл сумын I сургуулийн сурагч) Бэлтгэсэн багш: С.Оюунчимэг
- Батхуягийн Сайхан (Сүхбаатар дүүрэг, I сургуулийн сурагч) Бэлтгэсэн багш: Х.Түвшинжаргал
- Ганхуягийн Оюун-Эрдэнэ (Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотын I бүрэн дунд сургууль) Бэлтгэсэн багш: Э.Энхцоож
Олимпиадын нээлтийн үеэр…
Сурагчдын онолын тэмцээн
Монгол орны хэмжээнд газарзүйн боловсролыг түгээж буй 700 гаруй багш, Газарзүйн хичээл судалж буй 60000 орчим сурагчдаас шалгарч оролцсон шилдэг багш, сурагч нартаа ирээдүйн эрдмийн замд нь улам их амжилт хүсье.
Улсын Газарзүйн олимпиадын аваргуудын жагсаалтыг хавсралт PDF файлаас татаж харна уу.
УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО