Улсын газарзүйн XXIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
April 30, 2018МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит Улсын Газарзүйн XXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
May 11, 2022Улсын Газарзүйн Олимпиад 1995 оноос эхлэн тогтмол зохиогдох болсон байна. Эдүгээ нийт 700 гаруй сурагч, төдий тооны багш нар олимпиадад оролцож, тэдгээрээс шалгарсан 150 орчим сурагч их, дээд сургуулийн мэргэжлийн ангид урилгаар элсэн орж газарзүйчдийн эгнээг тэлжээ. Жил бүр зохиогддог улсын олимпиад нь газарзүйчдийн “чуулган” болдог билээ.
2019 оны 4-р сарын 25-26-ны өдрүүдэд Улсын Газарзүйн олимпиад 25 дахь жилдээ Орхон аймгийн Эрдэнэт хотын 1-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадыг БСШУСЯ, БОАЖЯ, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхим, Эрдэнэт Хотын Засаг Даргын Тамгын Газар, Орхон Аймгийн Боловсрол, Соёлын Газар, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын Газарзүйн нийгэмлэг, Эрдэнэт хотын 1-р сургууль, Орхон Аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар, Эрдэнэт үйлдвэр, INC ХХК, Маргад дээд сургууль зохион байгуулахад хамтран оролцож дэмжлэг үзүүлсэнд Улсын Газарзүйн олимпиад зохион байгуулах хорооноос талархал илэрхийлж байна.
Энэхүү олимпиадад Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотоос шалгарсан газарзүйн шилдэг багш, сурагчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Сүүлийн жилүүдэд олимпиадын асуулт, даалгаврыг боловсруулахдаа олон улсын олимпиадын түвшин, шаардлагад нийцүүлэх, газарзүйн үнэлгээний арга, хэлбэрийн талаар олон улсад баримталж буй жишигтэй уялдуулах чиглэлээр боловсруулах болжээ. Энэ нь цээжилсэн мэдлэгийг шалгах бус газарзүйн зураг, гэрэл зураг, бусад гео дүрслэлийг уншиж ашиглах (multimedia test, field trip) хүснэгтэд мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг дадал, чадварыг шалгах замаар шинжлэн судлах арга барилд суурилсан үнэлгээний хэлбэрийг ашиглаж байгаа юм. Олимпиад сурагчдын хувьд онолын тэмцээн, дадлагын тэмцээний нийлбэр оноогоор, багш нарын ангилалд онолын болон сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж дүнгээ гаргасан байна.
Улсын газарзүйн XXV олимпиадын багш нарын ангиллын дүн
1-р байр:
- Агваандоржийн Сансартуяа (Хөвсгөл аймгийн Эрдмийн далай Цогцолбор сургуулийн газарзүйн багш)
2-р байр:
- Мөнхжаргалын Баасанхүү (Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын I сургуулийн газарзүйн багш)
3-р байр:
- Галсанжигмэдийн Одгэрэл (Орхон аймгийн V сургуулийн газарзүйн багш)
Тусгай байр:
- Наранхүүгийн Нямдаваа (Сүхбаатар дүүрэг, МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах сургуулийн газарзүйн багш)
- Мэндсайханы Насанжаргал (Сүхбаатар аймгийн IV сургуулийн газарзүйн багш)
- Мягмарын Батжаргал (Улаанбаатар хотын Буянт ухаа цогцолбор сургуулийн газарзүйн багш)
Улсын газарзүйн XXV олимпиадын сурагчдын ангилалын дүн
Байр | Овог | Нэр | Аймаг | Сургууль | Бэлтгэсэн багш |
1 | Мэдэхгүй | Түвшинжаргал | Хөвсгөл | Эрдмийн далай | А.Сансартуяа |
2 | Пунцагноров | Оюундалай | Улаанбаатар | 32-р сургууль | Балжинням |
3 | Алтанхуяг | Жавхлантөгс | Улаанбаатар | 11-р сургууль | Түвдэнжамц |
4 | Пэрэнлэйням | Оргодол | Архангай | Эрдэм Ахлах Сургууль | Мөнх-Отгон |
5 | Энхтайван | Бат-Амгалан | Улаанбаатар | Сант сургууль | Б.Хишигдорж |
6 | Батзориг | Пүрэвсүрэн | Орхон | 1-р сургууль | Н.Нямаанямбуу |
7 | Ботгонцэнхэр | Мөнхдалай | Ховд | Манхан ЕБС | |
8 | Дистбазар | Ганцоож | Увс | 1-р сургууль | |
9 | Баттулга | Хүслэн | Улаанбаатар | 11-р сургууль |
Тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Эрдмийн далай Цогцолбор сургуулийн газарзүйн багш А.Сансартуяа, Профессор, МУГБ М.Баянтөрийн хамт.
Олимпиадын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны хэсгээс…
Газарзүйн олимпиадад амжилттай оролцсон сурагч, багш нарт Эрдэнэт Хотын Засаг Даргын Тамгын Газраас 200 000- 500 000 төгрөгөөр шагнаж урамшуулав.
Олимпиадыг зохион байгуулахад хамтран ажилласан Эрдэнэт хотын 1-р сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Улсын Газарзүйн олимпиад 25 дахь жилдээ Орхон аймгийн Эрдэнэт хотын 1-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.