НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС

МОНГОЛ ОРНЫ ФИЗИК ГАЗАРЗҮЙ
December 30, 2024
Олон улсын олимпиадын сунгаа – 3
January 3, 2025
МОНГОЛ ОРНЫ ФИЗИК ГАЗАРЗҮЙ
December 30, 2024
Олон улсын олимпиадын сунгаа – 3
January 3, 2025

Ерөнхий редактор: Е. Батчулуун, Х. Цогбадрал

Хэвлэгдсэн он: 2021

Хэвлэлийн газар: Мөнхийн үсэг ХХК

Хэвлэлийн хуудас: 35

Хэмжээ: 172х245 1/10, 420 хуудас

Сургалтын үндэсний хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан агуулга бүхий энэхүү ном нь газарзүйн багш боловсролын үндсэн сурах бичиг болох ба багш бэлтгэх (pre service) болон төгсөлтийн дараах (in service) сургалтад зориулагдсан болно. “Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс (Indtroduction to Human Geography)” хэмээх энэхүү сурах бичиг нь тогтвортой хөгжлийн 3 бүрэлдэхүүний нийгэм ба эдийн засаг хэмээх 2 бүрэлдэхүүнд хамаарах үндсэн суурь мэдлэгийг багтаасан болно.

Номын агуулга, бүтцийг 11 бүлэгт багтаасан. 1) Эхний бүлэгт нийгэм-эдийн засгийн газарзүйн ерөнхий ойлголт, судалгааны (ГМС, зайнаас тандан судлал) болон зураглалын аргуудын талаар; 2) Хөгжлийн газарзүй бүлэгт дэлхийн улс орнуудын газарзүйн онцлог, өөрчлөгдөж ирсэн байдал ба нийгэм-эдийн засгийн хөгжлийн ялгаа, нөлөөлөх хүчин зүйлс, баялгийн тэгш бус хуваарилалтын талаар; 3) Хүн амын газарзүй бүлэгт дэлхийн хүн амын өөрчлөлт, нас хүйсийн бүтэц, тархалт суурьшилтыг зарим бүс нутаг, улсаар жишээлэн; 4) Соёлын газарзүй бүлэгт соёлын хэв шинж, хэл ба шашны газарзүйн тархалт, үндэстэн угсаатны нутаг дэвсгэрийн онцлогийг; 5) Хотын газарзүй бүлэгт дэлхийн хотжилтын түүхэн байдал болон хот хөдөөгийн суурин газрын ялгаа, том хотууд болон монгол орны жишээг товч авч үзсэн. 6) Байгалийн нөөцийн газарзүй бүлэгт байгалийн нөөцийн ангилал ба орон зайн тархалтын ялгаа, нөлөөлөх хүчин зүйлийг зургаар баяжуулан оруулав. 7) Үйлдвэрлэлийн газарзүй бүлэг нь 8, 9, 10 дугаар бүлгийн оршил болох ба салбаруудын онцлог, ялгаа, ажиллах хүчний бүтцийн өөрчлөлт зэргээс гадна бараа бүтээгдэхүүний солилцоо, худалдааны явцад үүсэж буй олон улсын харилцаа, хөдөлмөрийн газарзүйн хуваарь, үйлдвэрлэлийн төрөлжилтийн талаарх ерөнхий ойлголтыг багтаасан болно. 8) Үйлдвэрлэлийн анхдагч салбарын газарзүй бүлэгт хөдөө аж ахуй болон олборлох үйлдвэрлэлийг; 9) Үйлдвэрлэлийн хоёрдогч салбарын газарзүй бүлэгт аж үйлдвэрийн төрөлжилт ба тархалтын талаар; 10) Үйлдвэрлэлийн гурав ба дөрөвдөгч салбарын газарзүй бүлэгт үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо болон аялал жуулчлалын нутаг дэвсгэрийн ялгаа, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар; 11) Байгаль-нийгмийн асуудлууд, тогтвортой хөгжил бүлэгт байгаль-нийгмийн харилцааны үндсэн дээр үүсэж буй тулгамдсан асуудлаас заримыг тодотгон газарзүйн үүднээс авч үзсэн болно.

Дэлгэрэнгүй үзэх: https://geoforum.mn/mn/103/0