Танилцуулга
Ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн багш нарт зориулсан үнэлгээний арга зүйн сургалт. Танхим болон онлайн хосолсон хэлбэрээр явагдана: онолын хэсэг онлайн, семинар ба даалгавар хамгаалалт МУИС-ийн Газарзүйн тэнхимд.
Сургалтын үр дүн
- Blooms/SOLO таксономид тулгуурлан газарзүйн даалгавар зохиох;
- Шалгуур үзүүлэлт (rubric) болон онооны схем боловсруулж, засалтын нэгдмэл байдлыг хангах;
- Олимпиадын бодлого зохиох, туршиж хянах ажлын урсгалыг эзэмших;
- Сургалтын дараа хорооны даалгаврын саналын үнэлгээнд оролцох боломж.
Сургалт төгсөгчид Монголын газарзүйн олимпиадын хорооны дугаартай сертификат авна.
Хөтөлбөр
Хичээлүүд
1 үзүүлэн хичээлийг нэвтэрсэн хэрэглэгч бүр үнэгүй үзэх боломжтой.
Хичээлийн зорилго. Форматив, сумматив, диагностик үнэлгээг газарзүйн агуулгад тохируулан ялгах.ХөтөлбөрҮнэлгээний зорилго, төрөлГазарзүйн сэтгэлгээний 5 үзүүлэлтСтандарт ба сурах чадварын холбоосГүйцэтгэх даалгаварӨөрийн сүүлийн шалгалтын 5 даалгаврыг төрлөөр...
Үзүүлэн хичээлийг үзэхХичээлийн зорилго. Bloom/SOLO түвшин бүрд тохирсон газарзүйн даалгавар зохиох.ХөтөлбөрТүвшний үг сонголтБодит контекст (жинхэнэ өгөгдөл) ашиглахТүгээмэл алдаануудГүйцэтгэх даалгаварНэг сэдвээр 6 түвшний 6 даалгавар зохиож илгээх.
Хичээлийн зорилго. Топографийн зураг, статистик өгөгдөл, сансрын зурагт үндэслэсэн даалгавар бүтээх.ХөтөлбөрӨгөгдлийн эх сурвалж (ҮСХ, ЦУОСНИ)Зургийн масштаб, легенд бэлтгэхӨгөгдлийн зохистой хялбарчлалГүйцэтгэх даалгаварАймгийн хүн амын өгөгдлөөр 3 асуулттай...
Хичээлийн зорилго. Аналитик rubric боловсруулж, засагч хоорондын нийцлийг хангах.ХөтөлбөрХолистик ба аналитик rubricОнооны нарийвчлал, хагас онооЗасагч хоорондын зөрүү багасгахГүйцэтгэх даалгаварЭссэ хэлбэрийн даалгаварт 4 шалгуурт rubric боловсруулах.
Хичээлийн зорилго. Хорооны даалгаврын саналын шаардлагын дагуу бодлого бэлтгэх.ХөтөлбөрСанал болгох бодлогын бүтэцХяналт, туршилт, магадлан шалгалтЗохиогчийн эрх, эх сурвалж заахГүйцэтгэх даалгаварУлсын олимпиадад санал болгох 1 бодлого (шийдэл, rubric-тай) бэ...
Хичээлийн зорилго. Бэлтгэсэн даалгаврыг хамтран хянаж, сайжруулах.ХөтөлбөрХамтын хяналтын хуудасОнооны тархалтын дүн шинжилгээСургууль дээрээ хэрэгжүүлэх төлөвлөгөөГүйцэтгэх даалгаварТанхимд даалгавраа хамгаалж, хамтран хянасан хуудсаа хүлээлгэн өгөх.
Багш
Проф. Д. Мөнхбаяр
Монголын газарзүйн олимпиадын хорооны сургагч багш
Хэрхэн бүртгүүлэх вэ?
-
1
Нэвтрэх
Порталд нэвтэрч эсвэл шинээр бүртгүүлнэ.
-
2
Төлбөр төлөх
QPay QR код эсвэл банкны шилжүүлгээр төлнө.
-
3
Суралцах
Хичээлүүдийг үзэж, дуусгасны дараа сертификат авна.
Бусад сургалт
Танд сонирхолтой байж болох
Олон улсын олимпиадын бэлтгэл: Physical Geography
iGeO-ийн Physical Geography бүлгийн онол, тест, хээрийн судалгааны бодлогуудыг англи хэл дээр эх сурвалжаас нь ажиллана.
- Эхлэх
- 2026.10.01
- Хичээл
- 8 хичээл
- Багш
- Б. Хишигдорж
- Суудал
- 40 суудал үлдсэн
Газарзүйн зураг унших дадлага
Топографийн зураг, масштаб, өндөршил, координатын үндсэн дадлага — сурагч, багш хэн бүхэнд нээлттэй, үнэгүй сургалт.
- Эхлэх
- 2026.09.17
- Хичээл
- 5 хичээл
- Багш
- Б. Хишигдорж