Монголын газарзүйн олимпиадын хороо
Сурагч Онлайн Бүртгэл нээлттэй Онцлох сургалт

Олон улсын олимпиадын бэлтгэл: Physical Geography

iGeO-ийн Physical Geography бүлгийн онол, тест, хээрийн судалгааны бодлогуудыг англи хэл дээр эх сурвалжаас нь ажиллана.

Хугацаа
2026.10.01 — 2026.11.26
Хичээл
8 хичээл
Үргэлжлэх
10 цаг 30 мин
Багш
Б. Хишигдорж

Танилцуулга

Олон улсын газарзүйн олимпиад (iGeO)-ын Written Response Test болон Multimedia Test-ийн Physical Geography бүлгийн сэдвүүдийг агуулсан 8 хичээлийн эрчимжүүлсэн бэлтгэл. Сургалт нь Сунгаагийн шалгалтад орох сурагчдад зориулагдсан.

Сургалтын дараа та:

  • Геоморфологи, уур амьсгал, гидрологи, хөрс, биогеографийн үндсэн процессуудыг харилцан хамааралтайгаар тайлбарлаж чадна;
  • Топографийн зураг, климадиаграм, сансрын зураг, профайл дүрслэлээс дүгнэлт гаргаж, англи хэл дээр бичгээр илэрхийлж сурна;
  • iGeO-ийн 2013-2025 оны бодит даалгавруудаар өөрийгөө дүгнэх боломжтой болно.

Шаардлага

Ерөнхий боловсролын 9-12 дугаар анги. Англи хэлний B1 ба түүнээс дээш түвшин, газарзүйн хичээлийн бат бөх бүрэн дунд боловсролын мэдлэг.

Хөтөлбөр

Хичээлүүд

1 үзүүлэн хичээлийг нэвтэрсэн хэрэглэгч бүр үнэгүй үзэх боломжтой.

Хичээлийн зорилго. Олимпиадын гурван шалгалтын бүтэц, оноожуулалт, Physical Geography бүлгийн 8 сэдвийг тодорхойлох.ХөтөлбөрiGeO-ийн WRT, MMT, FWE шалгалтуудСүүлийн 10 жилийн сэдвийн статистикАнгли хэлний нэр томьёоны сан бүрдүүлэх аргаГүйцэтгэх даалгаварiGeO...

Үзүүлэн хичээлийг үзэх

Хичээлийн зорилго. Хавтангийн зааг дахь процессуудыг зурагт хэлбэрээр тайлбарлах.ХөтөлбөрХавтангийн зааглалын гурван төрөлГазар хөдлөлт, галт уулын тархалтМонголын үндсэн хагарлуудГүйцэтгэх даалгаварМонгол орны газар хөдлөлтийн бүсчлэлийн зургийг уншиж, 250 үг...

Хичээлийн зорилго. Гол, мөстөл, салхи, эрозийн хэлбэржүүлэх процессуудыг топографийн зургаас танин илрүүлэх.ХөтөлбөрФлювиал, мөстлөгийн, эолын хэлбэрүүдПрофайл зурах техникХөндийн хөндлөн зүслэг тайлахГүйцэтгэх даалгавар1:50000 масштабтай топографийн зургаас х...

Хичээлийн зорилго. Köppen-ийн ангиллаар климадиаграмыг тодорхойлж, аридизацийн үйл явцыг тайлбарлах.ХөтөлбөрАтмосферийн эргэлт ба даралтын бүслүүрKöppen-Geiger ангилалМонголын хуурайшилтын хандлагаГүйцэтгэх даалгаварГурван станцын климадиаграмыг ангилж, шалтга...

Хичээлийн зорилго. Гадаргын ба гүний ус, мөнх цэвдгийн харилцан хамаарлыг үнэлэх.ХөтөлбөрУрсацын бүрэлдэх процесс, гидрографМонголын гол мөрний ай савМөнх цэвдгийн доройтолГүйцэтгэх даалгаварСэлэнгэ мөрний гидрографыг уншиж, урсацын хэлбэлзлийн шалтгааныг үнэл...

Хичээлийн зорилго. Хөрс-ургамлан нөмрөгийн өндөршлийн болон өргөрөгийн бүслүүрийг тайлбарлах.ХөтөлбөрХөрс үүсэх хүчин зүйлсМонголын байгалийн бүсүүдБэлчээрийн доройтол, цөлжилтГүйцэтгэх даалгаварХангайн бүсийн өндөршлийн бүслүүрийн схем зурж, тайлбар бичих.

Хичээлийн зорилго. Хээрийн судалгааны маршрут төлөвлөж, өгөгдөл цуглуулах хуудас бэлтгэх.ХөтөлбөрЭрсдэлийн үнэлгээний матрицХээрийн ажиглалтын хуудасЗураглал, GPS хэрэглээГүйцэтгэх даалгаварӨөрийн сургуулийн орчинд 2 км маршрутын хээрийн судалгааны төлөвлөгөө...

Хичээлийн зорилго. Бүрэн хэмжээний сорилыг цаг барин ажиллаж, сул талыг тодорхойлох.ХөтөлбөрБүтэн WRT сорилОнооны шалгуур (rubric) уншиж сурахСунгаагийн шалгалтад бэлдэх стратегиГүйцэтгэх даалгавар2 цагийн сорилыг бөглөж илгээх; багшийн санал хүлээн авах.

Багш

Б

Б. Хишигдорж

Монголын газарзүйн олимпиадын хорооны сургагч багш

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  1. 1

    Нэвтрэх

    Порталд нэвтэрч эсвэл шинээр бүртгүүлнэ.

  2. 2

    Төлбөр төлөх

    QPay QR код эсвэл банкны шилжүүлгээр төлнө.

  3. 3

    Суралцах

    Хичээлүүдийг үзэж, дуусгасны дараа сертификат авна.

Бусад сургалт

Танд сонирхолтой байж болох

Багш Холимог
Онцлох
90,000₮ Бүртгэл нээлттэй

Багш нарт зориулсан газарзүйн үнэлгээний арга зүй

Газарзүйн хичээлийн даалгавар зохиох, шалгуур (rubric) бүрдүүлэх, олимпиадын бодлого боловсруулах 6 хичээлийн мэргэжил дээшлүүлэх сургалт.

Эхлэх
2026.10.15
Хичээл
6 хичээл
Багш
Проф. Д. Мөнхбаяр
Суудал
25 суудал үлдсэн