Оролцсон олимпиад
2007 оноос хойш
Анхны оролцоо
Багийн гишүүн
Оролцсон сурагчид
Медаль
Танилцуулга
IESO гэж юу вэ?
Олон улсын дэлхий судлалын олимпиад (International Earth Science Olympiad, IESO) бол ерөнхий боловсролын сурагчдад зориулсан, жил бүр зохиогддог олон улсын шинжлэх ухааны олимпиадуудын нэг юм. Анхны олимпиад 2007 онд БНСУ-ын Тэгү хотод болжээ.
Энэхүү олимпиад нь газарзүйн олимпиадаас ялгаатай бөгөөд дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь — чулуун мандал, агаар мандал, ус мандал, орчлон ертөнц — судлах шинжлэх ухааны мэдлэгийг шалгадаг. Улс бүрээс дээд тал нь 4 сурагч оролцож, бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагдана.
Судлагдахуун
-
Чулуун мандал
Геологи, эрдэс чулуулаг, дэлхийн бүтэц, хөдөлгөөн.
-
Агаар мандал
Цаг уур, уур амьсгал, агаар мандлын үзэгдлүүд.
-
Ус мандал
Далай судлал, гадаргын ба газрын доорх ус.
-
Орчлон ертөнц
Одон орон, дэлхий ба нарны аймгийн харилцан хамаарал.
Бүтэц
Олимпиад хэрхэн явагддаг вэ?
Хувь хүний шалгалтаас гадна олон улсын холимог багийн хамтын даалгавартай нь энэ олимпиадын онцлог.
-
Онолын шалгалт
Дэлхий судлалын дөрвөн салбарыг хамарсан бичгийн даалгавар.
-
Практик шалгалт
Дээж, зураглал, багаж хэрэгсэл дээр гүйцэтгэх бодит ажиллагаа.
-
Олон улсын хамтарсан хээрийн судалгаа
Өөр өөр орны сурагчид холимог баг болж хээрийн судалгаа хийнэ (ITFI).
-
Дэлхий судлалын төсөл
Холимог багууд төсөлт ажил боловсруулж хамгаална (ESP).
Ялгаа
Газарзүйн олимпиадаас юугаараа ялгаатай вэ?
Хоёулаа олон улсын олимпиад боловч өөр өөр хөтөлбөр, өөр зохион байгуулагчтай.
Дэлхий судлалын олимпиад
IESO
- Судлагдахуун
- Геологи, цаг уур, ус судлал, одон орон
- Анх зохиогдсон
- 2007 он
- Онцлох даалгавар
- Олон улсын холимог багийн судалгаа
- Багийн шалгаруулалт
- Хараахан зарлагдаагүй
Газарзүйн олимпиад
iGeO
- Судлагдахуун
- Байгалийн ба хүмүүний газарзүй
- Анх зохиогдсон
- 1996 он
- Онцлох даалгавар
- Хээрийн дадлага, мультимедиа тест
- Багийн шалгаруулалт
- Сунгаа
Зохион байгуулагч
Дэлхий судлалын олимпиадыг Олон улсын геошинжлэх ухааны боловсролын байгууллага (International Geoscience Education Organisation) -ын ивээл дор жил бүр зохион байгуулдаг. Энэ нь газарзүйн олимпиадыг зохион байгуулдаг Олон улсын газарзүйн холбооноос (IGU) өөр байгууллага юм.
Монголын оролцоо
Оролцсон түүх
Зохион байгуулагдсан хот, багийн бүрэлдэхүүн, амжилт.
- 2007 I IESO
Олон улсын дэлхий судлалын I олимпиад
Дэгү, БНСУ
4 хүрэл медаль
Багийн гишүүд
- Б Хүрэл
Баяндүүрэнгийн Дөлгөөн-Эрдэнэ
- С Хүрэл
Содномдоржийн Аззаяа
- Э Хүрэл
Эрдэнэболдын Дөлгөөн
- Ч Хүрэл
Чойноогийн Банчин
Багийн ахлагч: зөвлөх дэд профессор Г.Юмчмаа (МУИС, Газарзүйн тэнхим), дэд профессор Л.Оюунчимэг (МУИС, Газарзүйн тэнхим)
- Б
- 2026 XIX IESO
Олон улсын дэлхий судлалын XIX олимпиад
Турин, БНИУ 2026.08.21 – 2026.08.27
8 медаль · 1 алтан, 3 мөнгөн, 4 хүрэл
Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо 2026 оны 8 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцлоо.
Бие даасан төрөлд:
Төгөлдөрийн Ирмүүнжаргал – Дорноговь аймгийн Сайншанд сум хүрэл медаль хүртлээ.
Earth System Project багийн төрөлд:
Батжаргалын Бүрэнжаргал – Монгол Тэмүүлэл олон улсын сургууль
Болдбаярын Есүй-Үжин – Монгол Билиг Оюун олон улсын сургууль
Одонбаатарын Анар – Сэлбэ олон улсын сургууль шалгарлаа.
International Team Fieldwork Investigation судалгааны ажлын төрөлд:
Болдбаярын Есүй-Үжин – Монгол Билиг Оюун олон улсын сургууль
Одонбаатарын Анар – Сэлбэ олон улсын сургууль
Төгөлдөрийн Ирмүүнжаргал – Дорноговь аймгийн Сайншанд сум
Батжаргалын Бүрэнжаргал – Монгол Тэмүүлэл олон улсын сургууль шалгарлаа.
Энэ жилийн олон улсын олимпиадын бэлтгэлд хамтран ажилласан
МУИС, Геологийн тэнхимийн профессор Б.Бат
МУИС, Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Д.Сандэлгэр
ШУА, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын салбарын дарга А.Саруулзаяа
ШУА, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Хөрс судлалын салбарын ажилтан Г.Бямбаа, Г.Элбэгзаяа
ШУА, Одон орон, геофизикийн хүрээлэн, Сансар, од эрхэсийн ордны ажилтан Б.Нямсүрэн
Орхон Хасү сургуулийн газарзүйн багш Б.Лхавгасүрэн
Монгол тэмүүлэл сургуулийн 11В ангийн сурагч Ө.Галбадрах нартаа талархал дэвшүүлье.
See less
Багийн гишүүд
- Т Хүрэл
Төгөлдөрийн Ирмүүнжаргал
Дорноговь аймгийн Сайншанд сум · 10-р анги
- Б Мөнгө
Батжаргалын Бүрэнжаргал
Монгол Тэмүүлэл олон улсын · 11-р анги
- Б Хүрэл
Болдбаярын Есүй-Үжин
Монгол Билиг Оюун олон улсын · 11-р анги
- О Хүрэл
Одонбаатарын Анар
Сэлбэ олон улсын · 9-р анги
- Алт
Болдбаярын Есүй-Үжин
Монгол Билиг Оюун олон улсын · 11-р анги
- О Мөнгө
Одонбаатарын Анар
Сэлбэ олон улсын · 9-р анги
- Т Мөнгө
Төгөлдөрийн Ирмүүнжаргал
Дорноговь аймгийн Сайншанд сум · 10-р анги
- Б Хүрэл
Батжаргалын Бүрэнжаргал
Монгол Тэмүүлэл олон улсын · 11-р анги
Багийн ахлагч: профессор В.Батцэнгэл (МУИС, Газарзүйн тэнхим), багш Ц.Цэндсүрэн (МУИС, Газарзүйн тэнхим)
- Т
Олимпиадын онцлог нь өрсөлдөөнөөс гадна хамтын ажиллагаанд суурилсан даалгавартай байдагт оршино: өөр өөр орны сурагчид холимог баг болж, хээрийн судалгаа (International Team Field Investigation) болон дэлхий судлалын төсөлт ажил (Earth Science Project) гүйцэтгэдэг.