Хувийн мэдээллийн журам
Монголын газарзүйн олимпиадын хороо ТББ таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай.
1. Цуглуулах мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: овог, нэр, сургууль, анги, утасны дугаар, и-мэйл хаяг.
- Үйл ажиллагааны мэдээлэл: шалгалтын хариулт, оноо, эрэмбэ, ирц, ярилцлагын дүн.
- Төлбөрийн мэдээлэл: нэхэмжлэхийн дугаар, дүн, төлсөн огноо, банкны баримтын хуулбар. Хороо таны картын дугаар, банкны нууц үгийг хадгалдаггүй — төлбөрийг QPay болон банк дамжуулан хийнэ.
- Техникийн мэдээлэл: нэвтэрсэн огноо, IP хаяг (аюулгүй байдлын зорилгоор).
2. Ашиглах зорилго
- Олимпиад, сунгаа, сургалтын бүртгэл, зохион байгуулалт, дүн боловсруулалт.
- Төлбөр баталгаажуулах, нэхэмжлэх, баримт илгээх.
- Мэдэгдэл илгээх (шалгалтын цаг, дүн, зарлал).
- Статистик, тайлан гаргах (нэр хамааралгүй, нэгтгэсэн хэлбэрээр).
3. Хэн харах вэ
- Таны бүрэн мэдээллийг зөвхөн Хорооны эрх бүхий ажилтан харна.
- Хорооны баталсан аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газрын мэргэжилтэн зөвхөн өөрийн хариуцсан нутгийн багш нарын нэр, сургууль, утас, и-мэйл, хоёрын даваанд шалгарсан сурагчдын нэр, анги, ангилал, сургууль, багшийг харна. Хоёрын давааны ирц, оролцогчийн хэн болохыг шалгах зорилгоор тэр нутгийн баталгаажсан оролцогчдын Exam.net-д ашиглах и-мэйл, регистрийн дугаарыг ирцийн хуудсанд харна; үзсэн бүрийг бүртгэнэ. Сурагчийн утсыг харахгүй, мэдээлэл татаж авахгүй.
- Хоёрын даваа Exam.net платформд явагдана. Оролцогч нэр, овог, и-мэйл, сургууль, анги, бэлтгэсэн багш, утсаа Exam.net-д өөрөө бичнэ; хороо дүнг geography.mn дээрх и-мэйлээр тулгана.
- Шалгалт засагч нь зөвхөн өөрт хуваарилагдсан шалгалтын хариулт, оноог харна.
- Багш нь зөвхөн өөрийн бүртгүүлсэн сурагчдын олимпиадын мэдээллийг харна. Сунгааны оноо, эрэмбэ багшид харагдахгүй.
- Нэг сургуулийн багш нар тухайн сургуулийн олимпиадын нэгдсэн бүртгэлд орсон сурагчдын нэр, анги, ангилал, нэмсэн багшийг харна. Регистрийн дугаар, утас, и-мэйлийг зөвхөн тухайн сурагчийг нэмсэн багш харна.
- Нийтэд зарлах дүнд оролцогчийн нэр харагдахгүй — зөвхөн хувийн дугаар.
- Мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
3.1. Нэгийн давааны дүнд ирсэн хувийн мэдээлэл
Хоёрын даваанд шалгарсан сурагчийн регистрийн дугаар, и-мэйл, утсыг зөвхөн олимпиадын зохион байгуулалтад ашиглана; нийтэд зарлахгүй; хороо болон тухайн сурагчийн багш л харна; хоёрын давааны ирцийн хуудсанд тухайн нутгийн мэргэжилтэн регистрийн дугаар, и-мэйлийг харна.
- Эдгээр мэдээлэл нь дүнгийн хүснэгт, архив, PDF зэрэг нийтийн ямар ч хуудсанд гарахгүй.
- Хорооны дотоод системд регистрийн дугаар
УБ******78хэлбэрээр нууцлагдаж харагдах ба бүтнээр нь зөвхөн тусгай эрхтэй ажилтан болон хоёрын давааны ирцийн хуудсанд тухайн нутгийн мэргэжилтэн үзнэ. Шалгалт засагч (grader) үзэхгүй. - Хувийн мэдээлэл татаж авах (экспорт) бүрийг үйл ажиллагааны бүртгэлд тэмдэглэнэ.
- Регистрийн дугаарыг зөвхөн оролцогчийг таних, давхардлыг илрүүлэх, нас баталгаажуулах зорилгоор ашиглана.
4. Хадгалах хугацаа
Олимпиад, сунгааны түүхэн дүнг архивын зорилгоор хугацаагүй хадгална (нэргүй хэлбэрээр нийтэлнэ). Бүртгэлийн болон төлбөрийн мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
5. Таны эрх
- Профайл хуудсаараа дамжуулан мэдээллээ хэдийд ч засах.
- Бүртгэлээ устгах хүсэлт гаргах — шалгалтын архивын дүнгээс бусад хувийн мэдээллийг устгана.
- Мэдээллээ хэрхэн ашиглаж байгаа талаар лавлагаа авах.
6. Хамгаалалт
- Сайт HTTPS шифрлэлттэй ажиллана. Нууц үгийг эргэж тайлах боломжгүй хэлбэрээр (bcrypt) хадгална.
- Шалгалтын хариулт, төлбөрийн баримтыг вэбээс шууд хандах боломжгүй хаалттай санд хадгална.
- Хэдийгээр бид боломжит арга хэмжээг авдаг ч таны и-мэйл, нууц үгийн нууцлалыг та өөрөө хариуцна (Үйлчилгээний нөхцөл §2.1).
7. Холбоо барих
Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ Холбогдох хуудас-аар илгээнэ үү.