Монголын газарзүйн олимпиадын хороо

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү нөхцөл нь geography.mn вэбсайт (цаашид «Сайт») болон түүгээр дамжуулан үзүүлэх үйлчилгээнд хамаарна. Сайтыг «Монголын газарзүйн олимпиадын хороо» ТББ (цаашид «Хороо») эрхэлнэ. Бүртгүүлснээр та энэ нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 8

1. Ерөнхий заалт

  • Сайт нь улсын газарзүйн олимпиад, олон улсын олимпиадын сунгаа, сургалтын бүртгэл, дүн мэдээллийг цахимаар зохион байгуулах зорилготой.
  • Үйлчилгээг ашиглахын тулд бүртгэл үүсгэх шаардлагатай. Бүртгэл нь үнэ төлбөргүй; зарим үйл ажиллагаа (сунгаа, сургалт) төлбөртэй.
  • Хороо энэхүү нөхцөлийг шинэчлэх эрхтэй. Мэдэгдэхүйц өөрчлөлтийг Сайтад зарлана.

2. Бүртгэл ба хэрэглэгчийн үүрэг

  • Та үнэн зөв мэдээлэл (овог, нэр, сургууль, анги, утас, и-мэйл) оруулах үүрэгтэй. Худал мэдээлэл өгсөн тохиолдолд бүртгэл, шалгалтын дүнг хүчингүй болгож болно.
  • Нэг хүн нэг бүртгэл үүсгэнэ. Давхар бүртгэл илэрвэл хожим үүссэнийг хаана.
  • Та өөрийн бүртгэлээр хийгдсэн бүх үйлдлийг (шалгалт өгөх, төлбөр төлөх, мэдээлэл өөрчлөх) хариуцна.

2.1. И-мэйл, нууц үгийн хариуцлага (чухал)

  • И-мэйл хаяг, нууц үгээ хадгалах, нууцлах нь бүхэлдээ хэрэглэгчийн хариуцлага юм.
  • Хороо таны нууц үгийг хадгалдаггүй, харах боломжгүй (шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана). Тиймээс мартсан нууц үгийг «сануулж» өгөх боломжгүй — зөвхөн бүртгэлтэй и-мэйл рүү сэргээх холбоос илгээнэ.
  • И-мэйл хаягаа алдсан, и-мэйл рүүгээ нэвтэрч чадахгүй болсон, нууц үгээ мартсан, бусдад задруулсан, эсвэл бүртгэлээ бусдаар ашиглуулсны улмаас үүссэн аливаа хохирол, эрхийн алдагдал, шалгалтад оролцох боломжгүй болох, төлбөр үрэгдэхэд Хороо хариуцлага хүлээхгүй.
  • Бүртгэл сэргээх боломжгүй тохиолдолд шинэ бүртгэл үүсгэх шаардлагатай болох ба өмнөх бүртгэлийн төлбөр, оноо, шалгалтын түүх шилжихгүй, буцаагдахгүй.
  • Бүртгэлээ бусдад дамжуулах, зарах, хамтран ашиглахыг хориглоно. Ийм тохиолдолд бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүй хаана.
  • Нууц үг алдагдсан гэж сэжиглэвэл нэн даруй солих, боломжгүй бол Хороонд мэдэгдэх үүрэгтэй.
  • Хороо нууц үг, банкны мэдээллийг утсаар, чатаар, и-мэйлээр хэзээ ч асуухгүй. Ийм хүсэлт ирвэл залилан гэж үзэж Хороонд мэдэгдэнэ үү.

3. Шалгалт, сунгааны дүрэм

  • Шалгалтын хугацаа сервер дээрх цагаар тоологдоно.
  • Хариултыг зөвхөн «Илгээх» товч дарсан тохиолдолд илгээгдсэнд тооцно. Систем хариултыг явцын дунд ноорог байдлаар хадгалдаг боловч энэ нь илгээсэнд тооцогдохгүй. Хугацаа дуусахаас өмнө «Илгээх» товчийг дарж, «Хариулт илгээгдлээ» гэсэн мэдэгдлийг харах нь оролцогчийн үүрэг.
  • Хугацаа дууссаны дараа хариулт илгээх боломжгүй болно. Илгээгээгүй хариултыг оролцоогүйд тооцож, оноо олгохгүй.
  • Хуулах, бусдаас тусламж авах, өөр хүнээр орлуулан шалгуулах, хиймэл оюун ухаанаар хариулт боловсруулахыг хатуу хориглоно. Хариултыг плагиаризм болон хиймэл оюун ухааны шалгуураар шалгана.
  • Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн шалгалтын оноог хүчингүй болгох, дараагийн шалгалтад оролцох эрхийг хасах, эсвэл бүртгэлийг бүхэлд нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Төлсөн хураамж буцаагдахгүй.
  • Интернэт тасрах, цахилгаан унтрах, төхөөрөмжийн гэмтэл зэрэг хэрэглэгчийн талын техникийн асуудлаас үүдэн шалгалт өгч чадаагүй тохиолдолд Хороо хариуцлага хүлээхгүй. Боломжтой бол нөхөн шалгалт зохион байгуулах эсэхийг Хороо тухай бүрд шийдвэрлэнэ.
  • Танхимын шалгалтад заасан цагт биечлэн ирэх үүрэгтэй. Алслагдсан оролцогч урьдчилан хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсан тохиолдолд цахимаар оролцоно.

4. Төлбөр

  • Хураамжийн хэмжээ, төлөх нөхцөлийг тухайн үйл ажиллагааны хуудсанд зарлана. Төлбөрийг QPay эсвэл банкны шилжүүлгээр хийнэ.
  • Банкны шилжүүлгээр төлсөн тохиолдолд гүйлгээний утга болон баримтыг зөв оруулах нь хэрэглэгчийн үүрэг. Буруу данс руу шилжүүлсэн, гүйлгээний утга дутуу бичсэнээс үүдэх саатал, хохирлыг Хороо хариуцахгүй.
  • Төлсөн хураамж нь зохион байгуулалтын зардал (материал бэлтгэх, засах, шалгах) тул үндсэндээ буцаагдахгүй. Хороо арга хэмжээг бүхэлд нь цуцалсан тохиолдолд төлбөрийг бүтэн буцаана.
  • Ар гэрийн хүнд нөхцөл байдлын улмаас хураамж төлөх боломжгүй сурагч Хороонд бичгээр хандаж чөлөөлөлт хүсч болно.

5. Хувийн мэдээлэл

  • Хороо зөвхөн үйлчилгээнд шаардлагатай мэдээлэл (нэр, сургууль, анги, холбоо барих мэдээлэл, шалгалтын хариулт, оноо, төлбөрийн бүртгэл) цуглуулна.
  • Дэлгэрэнгүйг Хувийн мэдээллийн журам-аас үзнэ үү.
  • Нийтэд зарлах дүнгийн хүснэгтэд оролцогчийн нэрийг харуулахгүй, зөвхөн хувийн дугаараар нийтэлнэ. Шалгарсан багийн бүрэлдэхүүнийг нэрээр зарлана.
  • 18 нас хүрээгүй сурагч эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгээр бүртгүүлнэ.

6. Оюуны өмч

  • Сайт дээрх даалгавар, материал, зураг, эмхэтгэлийн эрх Хороо болон холбогдох зохиогчид хамаарна.
  • Шалгалтын даалгавар, түүний хариултыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, нийтлэх, худалдахыг хориглоно.

7. Үйлчилгээний тасралтгүй байдал ба хариуцлагын хязгаар

  • Хороо Сайтыг тасралтгүй ажиллуулахыг эрмэлзэнэ. Гэвч засвар үйлчилгээ, хостингийн доголдол, кибер халдлага, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас түр тасалдаж болно.
  • Хороо шууд бус, дам, ашгийн алдагдлын шинжтэй хохирлыг хариуцахгүй. Аливаа тохиолдолд Хорооны хариуцлагын дээд хэмжээ нь тухайн хэрэглэгчийн төлсөн хураамжийн дүнгээс хэтрэхгүй.

8. Нөхцөл зөрчих

Энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Хороо бүртгэлийг түр хаах, бүрмөсөн цуцлах, олимпиад, сунгаанд оролцох эрхийг хасах арга хэмжээ авна.

9. Холбоо барих

Асуулт, гомдол, хүсэлтээ Хороонд илгээнэ үү: Холбогдох хуудас.