Тайлан
Монгол Улсын баг Олон улсын Газарзүйн 22 дугаар олимпиадаас Алтан медаль хүртлээ.
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож Аянбекийн Амина алтан медаль хүртэж, Олон улсын газарзүйн олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийн эзэн боллоо.
Тус олимпиадад амжилттай оролцсон Норовсүрэнгийн Нараа, Баясгалангийн Намуухан, Тэмүүлэнгийн Мичид нарт баяр хүргэе.
Монгол Улсын багийн ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш О.Мэндбаяр нар ажилласан юм.
Багш, сурагчдадаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.
Энэ жилийн олон улсын олимпиадын бэлтгэлд хамтран ажилласан
МУИС, Геологийн тэнхимийн профессор Б.Бат
МУИС, Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Д.Сандэлгэр
ШУА, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын салбарын дарга А.Саруулзаяа
ШУА, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Хөрс судлалын салбарын ажилтан Г.Бямбаа, Г.Элбэгзаяа
ШУА, Одон орон, геофизикийн хүрээлэн, Сансар, од эрхэсийн ордны ажилтан Б.Нямсүрэн
Орхон Хасү сургуулийн газарзүйн багш Б.Лхавгасүрэн
Монгол тэмүүлэл сургуулийн 11В ангийн сурагч Ө.Галбадрах нартаа талархал дэвшүүлье.
Баг
Багийн бүрэлдэхүүн
- ААлт
Аянбекийн Амина
Гёте · 12 -р анги
- Н
Норовсүрэнгийн Нараа
Шинэ-Эрин · 12-р анги
- Б
Баясгалангийн Намуухан
НЕБ-ын 1 дүгээр сургууль · 11-р анги
- Т
Тэмүүлэнгийн Мичид
Хобби · 10-р анги
Зураг