Монголын газарзүйн олимпиадын хороо
Мэдээ 165 үзсэн

Монгол Улсын баг Олон улсын Газарзүйн 22 дугаар олимпиадаас Алтан медаль хүртлээ.

А.Амина дэлхийн шилдэг газарзүйч сурагчдын 6 дугаар байрд эрэмбэлэгдлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож Аянбекийн Амина алтан медаль хүртэж, Олон улсын газарзүйн олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийн эзэн боллоо.

Тус олимпиадад амжилттай оролцсон Норовсүрэнгийн Нараа, Баясгалангийн Намуухан, Тэмүүлэнгийн Мичид нарт баяр хүргэе.

Монгол Улсын багийн ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш О.Мэндбаяр нар ажилласан юм.

Багш, сурагчдадаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

Хуваалцах: