Монголын газарзүйн олимпиадын хороо ТББ нь 2024 оны 09 сарын 16-нд байгуулагдсан. Тус ТББ нь олон улсын газарзүйн олимпиадад оролцох, зохион байгуулах, улсын газарзүйн олимпиад зохион байгуулах, газарзүйн сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж газарзүйн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
- Дэлхийн болон бүсийн хэмжээний газар зүй, дэлхий судлал, нийгмийн газарзүй, байгалийн газарзүй, хүрээлэн буй орчны шинжлэх ухааны олимпиадуудад оролцох
- Улсын газарзүйн олимпиад зохион байгуулах
- Нийслэл, аймгийн газарзүйн олимпиадад зөвлөн туслах, чиглэлээр хангах, зохион байгуулах,
- Газарзүйн боловсолын чиглэлээр сургалт, хөтөлбөр, төсөл судалгааны ажлууд хийх зэрэг байна.
Вандансамбуугийн Батцэнгэл
МУИС Газарзүйн тэнхимийн профессор
Удирдах зөвлөлийн дарга
Гантөмөрийн Бямбахүү
МУИС Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор
Гүйцэтгэх захирал
Хүрэлбаатарын Цогбадрал
МУБИС Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор
Гишүүн
Доржготовын Баттогтох
Гишүүн
Цэдэвдоржийн Сэр-Од
МУБИС Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор
Гишүүн
Энхболдын Алтанболд
МУИС Газарзүйн тэнхимийн дэд профессор
Гишүүн
Цэрэндолгорын Цэндсүрэн
МУИС Газарзүйн багш
Нарийн бичгийн дарга