Хувийн мэдээллийн журам
Монголын газарзүйн олимпиадын хороо ТББ таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай.
1. Цуглуулах мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: овог, нэр, сургууль, анги, утасны дугаар, и-мэйл хаяг.
- Үйл ажиллагааны мэдээлэл: шалгалтын хариулт, оноо, эрэмбэ, ирц, ярилцлагын дүн.
- Төлбөрийн мэдээлэл: нэхэмжлэхийн дугаар, дүн, төлсөн огноо, банкны баримтын хуулбар. Хороо таны картын дугаар, банкны нууц үгийг хадгалдаггүй — төлбөрийг QPay болон банк дамжуулан хийнэ.
- Техникийн мэдээлэл: нэвтэрсэн огноо, IP хаяг (аюулгүй байдлын зорилгоор).
2. Ашиглах зорилго
- Олимпиад, сунгаа, сургалтын бүртгэл, зохион байгуулалт, дүн боловсруулалт.
- Төлбөр баталгаажуулах, нэхэмжлэх, баримт илгээх.
- Мэдэгдэл илгээх (шалгалтын цаг, дүн, зарлал).
- Статистик, тайлан гаргах (нэр хамааралгүй, нэгтгэсэн хэлбэрээр).
3. Хэн харах вэ
- Таны бүрэн мэдээллийг зөвхөн Хорооны эрх бүхий ажилтан харна.
- Шалгалт засагч нь зөвхөн өөрт хуваарилагдсан шалгалтын хариулт, оноог харна.
- Багш нь зөвхөн өөрийн бүртгүүлсэн сурагчдын олимпиадын мэдээллийг харна. Сунгааны оноо, эрэмбэ багшид харагдахгүй.
- Нийтэд зарлах дүнд оролцогчийн нэр харагдахгүй — зөвхөн хувийн дугаар.
- Мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
4. Хадгалах хугацаа
Олимпиад, сунгааны түүхэн дүнг архивын зорилгоор хугацаагүй хадгална (нэргүй хэлбэрээр нийтэлнэ). Бүртгэлийн болон төлбөрийн мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
5. Таны эрх
- Профайл хуудсаараа дамжуулан мэдээллээ хэдийд ч засах.
- Бүртгэлээ устгах хүсэлт гаргах — шалгалтын архивын дүнгээс бусад хувийн мэдээллийг устгана.
- Мэдээллээ хэрхэн ашиглаж байгаа талаар лавлагаа авах.
6. Хамгаалалт
- Сайт HTTPS шифрлэлттэй ажиллана. Нууц үгийг эргэж тайлах боломжгүй хэлбэрээр (bcrypt) хадгална.
- Шалгалтын хариулт, төлбөрийн баримтыг вэбээс шууд хандах боломжгүй хаалттай санд хадгална.
- Хэдийгээр бид боломжит арга хэмжээг авдаг ч таны и-мэйл, нууц үгийн нууцлалыг та өөрөө хариуцна (Үйлчилгээний нөхцөл §2.1).
7. Холбоо барих
Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ Холбогдох хуудас-аар илгээнэ үү.