Шалгарсан сурагчдаа 2026.11.01 23:59 хүртэл нэмнэ
Улсын газарзүйн XXXI олимпиад · нэгийн даваа 2026.10.25–2026.10.27. Хугацааны дараа нэмэх, засах боломжгүй (удирдамж 4.3, 4.4).
Схем
Дөрвөн алхам
-
1
Багш бүртгүүлнэ
«Багш»-ийг сонгоод ажилладаг сургуулиа сонгоно.
Хамгийн түрүүнд
-
2
Сурагч бүртгүүлж, сургууль, багшаа сонгоно
Сурагч өөрөө: «Сурагч» → сургууль → газарзүйн багшаа сонгоно. Багш бичиж оруулахгүй.
Хамгийн чухал
-
3
Нэгийн даваа
Материалаа порталаас татаж, сургууль дээрээ шалгалт авна.
2026.10.25–2026.10.27
-
4
Шалгарсан сурагчдаа нэмнэ
Квотын хэмжээнд сонгож, порталаас илгээнэ.
2026.11.01 23:59 хүртэл
Хороо сургуулийн бүртгэлийг батална Хоёрын даваа — 2027.01.15, Exam.net-ээр, аймаг, дүүргийн төвлөрсөн цэгт
Бичлэгээр үзэх
Дөрвөн алхмыг сайтын дэлгэцээр — тайлбар бичигтэй, товч дарах дуутай.
1-р алхам
Багш эхэлж бүртгүүлнэ
- а.geography.mn/register хаягаар орж «Багш»-ийг сонгоно.
- б.Овог, нэрээ кирилл үсгээр бичнэ.
- в.Ажилладаг сургуулиа албан ёсны жагсаалтаас хайж сонгоно.
- г.И-мэйл, утас, нууц үгээ бичээд «Бүртгүүлэх»-ийг дарна.
Сургуулиа зөв сонгоорой
Аль ч хичээлийн багш, сургалтын менежер, захирал бүртгүүлж болно (удирдамж 1.5).
2-р алхам · хамгийн чухал
Сурагч өөрөө бүртгүүлж, сургууль, багшаа сонгоно
Багш сурагчийн мэдээллийг өөрөө бичиж оруулахгүй. Сурагч бүр geography.mn-д өөрөө бүртгүүлэхдээ сургуулиа сонгоод, «Газарзүйн багш» жагсаалтаас таныг сонгоно. Ингэж бүртгүүлсэн сурагч л таны «Миний сурагчид» жагсаалтад орж, 4-р алхамд сонгогдох боломжтой.
Сурагч юу хийх вэ?
- 1geography.mn/register → «Сурагч»-ийг сонгоно.
- 2Сургуулиа сонгоно — багштайгаа ижил сургууль.
- 3«Газарзүйн багш» хэсгээс багшийнхаа нэрийг дарж сонгоно.
- 4Ангиа (7–12) сонгож, и-мэйл, утас, нууц үгээ бичээд «Бүртгүүлэх».
- Сургуульд нь багш бүртгэлгүй бол сурагч бүртгүүлж чадахгүй — тиймээс багш эхэлж бүртгүүлнэ.
- Өмнө нь бүртгүүлсэн сурагч Профайл → «Газарзүйн багш» хэсгээс таныг сонгоно.
- Сурагчдыг ангид нь эсвэл гэрээр нь бүртгүүлж болно — утас, компьютер аль алинаар.
Сурагчдадаа илгээх мессеж
Хуулж аваад анги, бүлгийн чат эсвэл эцэг эхчүүдийн группт илгээгээрэй.
Сайн байна уу! Газарзүйн олимпиадад оролцохын тулд geography.mn/register хаягаар орж бүртгүүлээрэй: 1) «Сурагч»-ийг сонго; 2) манай сургуулийг сонго; 3) «Газарзүйн багш» хэсгээс намайг сонго; 4) ангиа сонгоод «Бүртгүүлэх»-ийг дар. Өмнө нь бүртгүүлсэн бол Профайл → «Газарзүйн багш» хэсгээс намайг сонгоорой.
3-р алхам · 2026.10.25–2026.10.27
Нэгийн даваагаа сургууль дээрээ авна
- Хорооны нэгдсэн материал нээгдэхэд порталын Хяналтын самбар-ын дээд талд шар хайрцаг гарна — «Татах».
- Материал зөвхөн танд: сурагч, бусдад дамжуулах, хуулбарлах, нийтлэхийг хориглоно (удирдамж 7.2).
- Шалгалтыг сургууль дээрээ зохион байгуулна. Хэдэн сурагч оролцсоныг тэмдэглэж аваарай — 4-р алхамд бичнэ.
4-р алхам · 2026.11.01 23:59 хүртэл
Шалгарсан сурагчдаа нэмнэ
- а.Портал → «Олимпиадын бүртгэл» → «Сургуулийн бүртгэлд сурагч нэмэх».
- б.Дээд талд танай сургуулийн квот, танд үлдсэн эрх харагдана.
- в.«Миний сурагчид» жагсаалтаас шалгарсан сурагчдаа Дунд (VII–IX), Ахлах (X–XII) ангиллаар тэмдэглэнэ.
- г.«Регистрийн дугаар дутуу» гэсэн сурагчийн дугаарыг заавал бичнэ (удирдамж 4.3).
- д.«Нэгийн даваанд оролцсон сурагчдын тоо»-г бичээд «Илгээх».
Илгээсний дараа
Квот
Сургууль хэдэн сурагч шалгаруулах вэ?
Сургуулийн сурагчийн тооноос хамаарна (удирдамж 4.2). Квот ангилал бүрт тусдаа: дунд ангилалд хэд, ахлах ангилалд мөн тэд.
- Сургуулийн бүх багш нэг квотыг хуваалцана — эхэлж нэмсэн нь эхэлж авна. Багш нартайгаа урьдчилан тохиролцоорой.
- Сурагчийн тоо БШУЯ-ны албан ёсны жагсаалтаас. Буруу бол хороонд мэдэгдэнэ үү.
- Багш өөрөө оролцох нь квотод орохгүй.
| Сургуулийн сурагчийн тоо | Дунд VII–IX |
Ахлах X–XII |
Нийт |
|---|---|---|---|
| 1000 хүртэл | 2 | 2 | 4 |
| 1001–2000 | 3 | 3 | 6 |
| 2001–3000 | 4 | 4 | 8 |
| 3001 ба түүнээс дээш | 5 | 5 | 10 |
Жишээ: 1,250 сурагчтай сургууль дунд ангилалд 3, ахлах ангилалд 3 — нийт 6 сурагч шалгаруулна.
Түгээмэл асуудал
Ингэвэл яах вэ?
Сурагчид «Танай сургуульд газарзүйн багш бүртгэлгүй байна» гэж гарч байна
Та бүртгүүлээгүй, эсвэл профайлдаа өөр сургууль сонгосон байна. Бүртгүүлээд Профайл → «Сургууль»-аа шалгаарай; дараа нь сурагч дахин оролдоно.
Сурагч багшийн жагсаалтаас намайг олохгүй байна
Сурагч тантай яг ижил сургуулийг сонгосон эсэхийг шалгана — ижил төстэй нэртэй өөр сургууль байж болно.
«Миний сурагчид» хуудсанд сурагч харагдахгүй байна
Сурагч бүртгүүлэхдээ өөр багш сонгосон эсвэл огт сонгоогүй байна. Сурагч Профайл → «Газарзүйн багш» хэсгээс таныг сонгоно.
Сурагч «Сонгох боломжгүй» хэсэгт байна
Шалтгаан нь хажууд бичигдсэн: анги бүртгэлгүй (сурагч Профайлдаа ангиа сонгоно), өөр сургуульд бүртгэлтэй, и-мэйлгүй (Exam.net-д хэрэгтэй), эсвэл өөр багшийн хэсэгт сонгогдсон.
«Квот дууссан» гэж байна
Сургуулийн бусад багш эрхийг ашигласан байна. «Танай сургуулийн нэгдсэн жагсаалт»-аас хэн нэмснийг хараад хамтдаа шийднэ.
Сурагчийн регистрийн дугаар мэдэхгүй
Шалгарсан сурагчид заавал хэрэгтэй (удирдамж 4.3) — сурагч, эцэг эхээс нь асууна. Хадгалсны дараа зөвхөн хороо засна.
Нууц үгээ мартсан
Нэвтрэх хуудсан дээрх «Нууц үгээ мартсан уу?»-г дарж, бүртгэлтэй и-мэйлээрээ сэргээнэ.